СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Номтойбаяр: Улстөрийн зорилгоор яллагдагчаар татсан байхыг үгүйсгэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Засгийн газар, яамны тогтоолтой хэрэг дээр АТГ эрүү үүсгэсэн. legalinfo.mn руу ороод шалгахад болно. Эсвэл яам руу утасдаад ийм хурал болсон эсэхийг асуухгүй л байна шүү дээ. Ямар нэгэн хурал хийлгүй мөнгө гаргасан гэж АТГ үзээд байна. Шилэн данс руу ороод, 3,5 тэрбум төгрөг эргэн төлөгдөж байгааг харж болно. 

УИХ дээр бүх баримтыг нэгд нэгэнгүй яримаар байна. Надад нууж хаах зүйл алга. 

-Таныг яллагдагчаар татсан тухайд? 

-Надад лав мэдэгдсэн юм алга. Эрх биш миний тухай асуудлыг надтай ярих байлгүй дээ. Сонгон шалгаруулалтад сайд байтугай, агентлагийн дарга ч оролцох ёсгүй. АТГ-аас дуудсан. Яваад очсон чинь яллагдагчаар татсан тэнэг юм үзүүлсэн. Нотлох баримттай тодорхой зүйл дээр хэрэг үүсгэнэ гэдэг улстөрийн зорилготой байхыг үгүйсгэхгүй. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёр таарамжгүй харьцаатай. Хувийн зорилго байхгүй. Дан улстөрийн зорилготой. Ерөнхий сайдын оролцоотойгоор АТГ-ын даргыг тавьсан. Ерөнхий сайдын нутгийн хүн. Гэхдээ У.Хүрэлсүхийн заавраар намайг шоглоод байна гэж харж болохгүй л дээ. Гэхдээ бас үгүйсгэх аргагүй. Аливаад нотлох баримттай хандах ёстой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.