УИХ-ын чуулганаар сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалтууд олны шүүмжлэлд өртөөд байгаа. Тэр дундаа "ял шийтгэл эдэлж байсан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх" гэсэн заалт дээр улс төрчид янз бүрийн байр суурьтай байна. Манай сурвалжлагч УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Дургүй нэгэндээ ямар ч хамаагүй аргаар ял эдлүүлээд нэр дэвшүүлэхгүй байх буруу жишиг тогтох аюултай нөхцөл байдал үүсээд байна. Яг ийм агуулгатай зүйл заалтыг ҮХЦ хэлэлцээд "Буруу. Ийм заалт хуульд нийцэхгүй" гэсэн дүгнэлт гаргасан шүү дээ. ҮХЦ-ийн дүгнэлт болон хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед ял шийтгэл эдэлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгаа гэсэн үг.
Энэ заалтыг оруулж болохгүй. Учир нь улс төрд өөрийгөө бэлдэж байгаа хүмүүс өмнө нь ямар нэг байдлаар алдаж оносон байлаа гэхэд тэр хүний замыг насан туршид нь хааж байна гэсэн үг шүү дээ гэсэн юм.