СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ц.Нямдорж: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад өгч болно л доо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

- УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.12.20/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна -

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байсан бөгөөд маргаан гарсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Хамгийн сүүлд найм дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй.

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт

"Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэхүү саналаар горимын санал гаргаж, хүчингүй болгохыг хүсч байна" гэсэн юм.

Энэхүү заалт нь иргэдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад олгохгүй байх заалт байсан ч хүчингүй болж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

“Зарчмын хувьд нэрийн жагсаалтыг намуудад өгч болно. Болгоомжлох зүйл нь авсан газар нь регистрийн дугаар, хаяг хоёрыг задруулахгүй байх давхар үүрэг хүлээлгэх түгжээ хийх хэрэгтэй. Хүний регистрийн дугаар, гэрийн хаяг хоёрыг сонгуулийн штабыханд тарааж болохгүй. Хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байна. Хэрэв дэмжих бол мэдээллийг задруулахгүй байх давхар заалтыг оруулж ирээрэй. Бүртгэлийн хуулиараа хязгаарлагдмал нууцлалтай мэдээлэлд орж байгаа шүү” гэсэн саналыг хэллээ.

Ингээд энэхүү саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.