СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-20

Агаарын бохирдол буурахгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуунд агаар бохирдолтой, чанарын индекс 273 байна. Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, 100 айл, 1-р хороололд агаар бага бохирдолтой, чанарын индекс 117-249 байгаа бол Монгол газар, Мишээл экспо, Баруун 4 замд  агаар хэвийн, чанарын индекс 63-99, Ургах наранд агаар цэвэр, чанарын индекс 23 байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Эх сурвалж: montsame.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.