СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-19

Цэргийн эмч нар хамтран ажиллах боломжтой гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийв. Сергей Кужугенович Шойгугийн талаар товч дурдвал тэрбээр 1989 онд Абакан хотын удирдах зөвлөлд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж нам, олон нийтийн байгууллагад ажиллах гараагаа эхэлжээ. 1991 онд ОХУ-ыг шинээр бүрэлдэж байх үед Аврах албыг байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд ОХУ-ын Онцгой байдал, гамшгийн хохирлыг арилгах улсын хорооны даргаар томилогдсон аж.

1994 онд Онцгой байдал, гамшгийн хохирлыг арилгах улсын хороог Онцгой байдлын яам болгон шинэчлэн зохион байгуулахад С.Шойгу сайдаар томилогдсон байна. Түүнээс хойш 2012 оныг хүртэл тасралтгүй 18 жил ажиллажээ. Түүнчлэн 2012 оны тавдугаар сард Москва мужийн захирагчаар, арваннэгдүгээр сард нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна. Энэ удаагийн айлчлал нь манай улсад хийж буй түүний хоёр дахь албан ёсны айлчлал юм. Тодруулбал, 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад туламж авчирч байжээ.

 

ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

 

Айлчлалын эхэнд төлөөлөгчид Оросын үнэн алдартны сүмд зочиллоо. Дараа нь Батлан хамгаалахын яаманд хүрэлцэн ирж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийв. Мөн . Уг хөтөлбөр нь аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж болгон . Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар манай цэргийн нисэх буудал төрөл бүрийн нисэх онгоц хүлээж авах, газрын үйлчилгээ хийх боломжтой болж байгаа юм. . ОХУ-ын цэргийн академи, дээд сургуулиудад Монголын олон цэргийн албан хаагч нисэхийн мэргэжлээр сурч бэлтгэгдэж байна. Одоо нисэх буудал бүрэн хэмжээгээр ажиллах техник, тоног төхөөрөмжтэй боллоо” гэв. 

 

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ ХАМТРАН ТЭМДЭГЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Цаашид цэрэгтехникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзлаа. Манай улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт байна. Мөн цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлжээ. Цаашид “Цэрэгтехникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим байна.

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу “Цаашид цэрэгтехникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэсэн байна. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор ирэх жил болох аж. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, .

 

Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулж өглөө. Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзаж, ярилцав. Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.ЭнхАмгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын албаны хүмүүс байв. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Манай хоёр орны найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Монгол Улсын төр засаг, ард түмэн ОХУ-тай харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Стратегийн түншлэлийн төвшинд хүрсэн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд төвшний айлчлал, яриа хэлэлцээрийн давтамж нэмэгдэж байна.

 

Зөвхөн энэ онд гэхэд манай хоёр Ерөнхийлөгч гурван удаа уулзлаа. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгий рүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэжээ. . Түүнчлэн Монголын арми, монгол цэргүүдтэй энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтрах, тухайлбал цэргийн эмч нарыг хамтран ажиллуулах боломж байгааг онцолсон байна. Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх асуудлыг хөндөж ярих үеэрээ ноён С.К.Шойгу “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс ОХУ-ын зүгээс ойг тэмдэглэх хөтөлбөрийг улам өргөжүүлж, соёлын болон агаарын хүчний арга хэмжээг Оросын талаас нэмж оруулах саналтай байна” хэмээсэн аж.

 

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийг хөндөж ярихдаа “. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБТЗ нийгэмлэгийн техникийн шинэчлэл, төмөр замын болон авто замын бүтээн байгуулалт, эрчим хүчний зэрэг салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахад анхаарал хандуулж, дэмжиж өгнө үү” гэж хүссэн байна.

 

Мөн аж. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын даргын дэвшүүлсэн санал, хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.  

Б.Номин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.