Хонконгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шинэ он солигдохын өмнө уламжлал ёсоор салют бууддаг арга хэмжээг цуцлах шийдвэр гарсан байна. Ойрын 10 жилийн турш нэг ч удаа тасарч байгаагүй галт наадмыг иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцлийн улмаас аюулгүй байдлыг хамгаалах үүднээс цуцалжээ.
Тус хотын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр шинэ он солигдох мөчид буюу 12 дугаар сарын 31-ний өдөр галт наадмыг цуцлаад зогсохгүй зунаас хойш Засгийн газрын эсрэг жагсаал тасралтгүй үргэлжилсэнтэй холбогдуулан жуулчдын тоо 56 хувиар буурсан байна. Галт наадмыг жил бүр Викториа эрэгт зохион байгуулж иржээ.
Эх сурвалж: www.scmp.com