Америкийн залуу реппер Tekashi 6ix9ine нь гэмт бүлэглэлд жил орчим хугацаанд байх үедээ үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээж хоёр жил хоригдох, таван жилийн тэнсэн харгалзах, 300 цаг олон нийтийн ажил хийх ялаар шийтгүүлжээ. Эх сурвалжууд түүнийг гэмт хэргийн бүлгэмийн талаар мэдээлэл өгсөн учир ялаа ийн хөнгөлүүлсэн хэмээн мэдээлж байна.
Жинхэнэ нэрийг нь Даниел Хернандез гэдэг бөгөөд жил нэг сарын хугацаанд хоригдсон тул үлдсэн 11 сарын ялаа эдэлж дуусгаад ирэх 2020 оны 11 дүгээр сард суллагдах ажээ.
Хуулийн дагуу багадаа 47 жил, дээд тал нь бүх насаараа хоригдох ял сонсох ёстой байсан ч реппер Найнь Трэй Гангста Бладс нэртэй урьд өмнө харьяалагдаж байсан гэмт бүлэглэлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгч, мэдээлэл солилцох тохироо хийснээр дараа жил гэхэд суллагдах юм.
Tekashi 6ix9ine-ий эсрэг дээрэм тонуул хийсэн, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, аюултай зэвсгээр хүчирхийлэл үйлдсэн, хүн амины гэмт хэрэг зохион байгуулсан зэрэг олон төрлийн хэрэгт буруутгажээ. Түүний үйлдсэн эдгээр хэрэг ТрэйВэй гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой юм. Реппер 2017 онд гэмт бүлэглэлд элсэж, жилийн дараа орхижээ. Бүлэглэлийн дотоод үйл ажиллагаа, хуучин гишүүдийн талаар нарийн мэдээлэл өгснөөр ялаа хөнгөлсөн байна.
Эх сурвалж: www.bbc.com