Америкчууд ирэх 10 жилийн хугацаанд хоол хүнсний хэрэглээгээ эрүүлжүүлэхгүй бол нийт хүн амын тэн хагас нь буюу 160 сая орчим иргэн жингийн илүүдэлтэй болж таргална гэдгийг судалгаагаар харуулжээ.
Үүнээс ч илүү муу мэдээ гэвэл таргалалттай тууштай тэмцэхгүй бол дөрвөн хүн тутмын нэг нь хүнд хэлбэрийн таргалалт буюу байх ёстой биеийн жингээсээ 45 кг-аар илүү гарна гэдгийг анхааруулсан байна. Уг судалгааг АНУ-ын зургаан сая насанд хүрсэн иргэний 26 жилийн биеийн жингийн мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
Бүс нутгаар ангилвал Америкийн өмнөд болон мидуэстийн мужуудад жингийн илүүдэл өндөр хувьтай, оршин суугчдын 50-иас илүү хувь нь таргалалтад өртөнө гэж тооцсон байна. Мөн нийт мужийн тэн хагаст нь буюу 25 мужид хүнд хэлбэрийн хэт таргалалттай иргэд дөрвөн хүн тутмын нэг буюу 25 хувийг эзэлнэ гэжээ.
Одоогоор тус улсын хүн амын 18 хувь нь хэт таргалалттай гэсэн судалгаа бий. Түүнчлэн эмэгтэйчүүд, өнгөт арьстай насанд хүрсэн иргэд, жилд 50,000 ам.доллараас бага орлоготой хүмүүс хэт их жингийн илүүдэлд орох магадлалтайг судалгаагаар харуулсан байна. Судлаачдын онцолсноор одоогоос 50 жилийн өмнө ядуу буурай иргэдийн дунд таргалах үзэгдэл нэн ховор байсан ч орчин цагт эсрэгээрээ болжээ. Өөрөөр хэлбэл бага орлоготой иргэд таргалах нь нэмэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com