СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Д.Трампад итгэл үзүүлсэнгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулж дууслаа. Ардчилсан намын гишүүд дийлэнхийн суудал эзэлсэн Төлөөлөгчдийн танхимд явуулсан санал хураалтаар Трампад итгэл үзүүлсэнгүй. Тиймээс Бүгд Найрамдах намаас гарсан Ерөнхийлөгчийн хэргийг Сенатын танхимд шилжүүлж байна.

Трамп тус улсын түүхэнд Төлөөлөгчдийн танхимаар итгэл үзүүлээгүй гурав дахь төрийн тэргүүн болж байгаа юм. .

Ерөнхийлөгчийг хоёр үндэслэлээр буруутгасан. Нэгдүгээрт түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, хоёрдугаарт Конгрессийн танхимын үйл ажиллагаанд саад, хүндрэл учруулсан гэжээ. Аль алин дээр нь санал хураахад Ардчилсан намын бүх гишүүн дэмжиж, Бүгд Найрамдах намын бүх төлөөлөгч эсэргүүцсэн байна.

Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх дээр санал хураалт явуулж байх зуур тэрээр Мичиган дахь дэмжигчидтэйгээ уулзаж байсан юм. Цагаан ордны зүгээс .

Төлөөлөгчдийн танхимын хуралдаан 10 цаг орчим үргэлжилсэн байна. Трампаас өмнө Ерөнхийлөгч асан Билл Клинтонд 1998 онд, Эндрю Жонсонд 1868 онд тус тус Төлөөлөгчдийн танхим итгэл хүлээлгэхээс татгалзаж, гэм буруутай гэж үзэн Сенатын танхимд өргөн барьж байсан юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байх хооронд Трамп хэд хэдэн удаа Ардчилсан намынхныг буруутгаж, Бүгд Найрамдах нам руу дайрч доромжиллоо гэсэн утгатай үгсийг жиргэжээ.

Сенатын танхимд Бүгд Найрамдах нам олонхийн суудалтай учир Трамп хэргээ цагаатгаж, хүндрэлгүй даваад гарна гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.