СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-12-19

LIVE: Сонгуулийн хуулинд оруулж байгаа өөрчлөлтийг парламентад суудалгүй улс төрийн намууд эсэргүүцэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ өдрүүдэд парламент хэлэлцэж байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс 20 орчим санал хүргүүлсэн. Гэвч нэг ч санал тусгагдсангүй хэмээн мэдэгдлээ -

Улс төрийн хэд хэдэн нам өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг энэ удаагийн парламент зөрчсөн заалтыг батлах гэж байна хэмээн мэдэгдлээ. Өчигдөр УИХ-ын чуулганаах анхны хэлэлцүүлгийг хийж яаран сандран хэд хэдэн заалтыг дэмжлээ. Намууд эвсэл болж сонгуульд өрсөлдөх боломжийг хязгаарлалаа. 

УИХ-д нэр дэвшиж өрсөлдөх хүн "урд нь ял эдэлж байсан хүн нэр дэвших боломжгүй" гэсэн заалт оруулсан нь цэвэр МАХН-ын дарга Н.Энхбаярт хандсан заалт. Олон ургальч үзлийг үгүйсгэж нэг хүнд зориулсан хууль батлах гэж байна. Энэ заалт дээр бид үгээ хэлэхгүй бол маргааш энэ заалт бидэнд ч үйлчлэхийг үгүйсгэхгүй.

Мөн улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг энэ удаагийн парламент хязгаарлалаа. Намууд сонгуулийг автомат төхөөрөмжөөр тоолохоор татгалзах хүсэлт гаргасан. Сонгуулийн хар хайрцгийг ашиглан 250 орчим төрлийн зөрчил үйлддэг. Хөгжингүй орнууд цахим санал хураалтаас татгалзсан байдаг. Гэтэл манай улс 2 өдрийн дотор малаа тоолж чаддаг мөртлөө сонгогчдынхоо саналыг тоолж чадахгүй гэдэг худлаа.

Ард түмэнд үндсэн хуулиас гадна сонгуулийн тухай хууль хамгийн их хамаатай. Нэг өдөр сонголтоо хийснээр ирэх жилүүдэд хэрхэн амьдрахаа шийддэг. Иймд иргэн та одоо өөрчлөх гээд байгаа сонгуулийн хуулинд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.