СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улсад энэ онд 90 гаруй удаа интернэт сүлжээг унтраажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Энэтхэг улс ардчилсан төдийгүй, технологийн хөгжлийг тэргүүлэхийн тулд интернэт сүлжээг хамгийн хямдаар, хамгийн хурднаар холбох зорилт тавьсан. Гэвч маргаан дагуулсан иргэншил олгох хуулийн төслийг баталсны дараа жагсаал цуглаан газар авч буй хотуудад интернэт сүлжээг унтрааж байна.

Тус улсад энэ тохиолдол 2019 онд 93 удаа бүртгэгджээ. Тодруулбал

Ойрын жишээ татвал энэ сарын 12-ны өдөр Засгийн газар исламын шашинтай бус цагаачдад иргэншил олгох хуулийг баталсан тухай Ерөнхий сайд Нарендра Моди Твиттер хуудсанд мэдэгджээ. Ингэхдээ “Би Ассам мужийн ахан дүүстээ хандан та бүхэн иргэншлийн шинэ хууль батлагдсаны дараагаас эмээж, санаа зовох зүйлгүй боллоо. Хэн ч та нарын эрх, гайхалтай соёлд халдах эрхгүй болсон гэдгийг дуулгамаар байна” гэжээ. Гол асуудал нь Ерөнхий сайд цахим орчинд мэдэгдэл хийж байгааг Ассамд жагсаал хийж байсан олон мянган иргэн уншсан эсэх нь тодорхойгүй юм. Учир нь 12-ны өдөр интернэт холболтыг унтраасан байв.

Ассамаас гадна Баруун Бенгал мужийн хэд хэдэн дүүрэг, Алигарх хотод хэдэн долоо хоногийн турш интернэтгүй байжээ. Харин хоёрдугаарт Пакистан оржээ.

 

 

Ингэж иргэдийг цахим орчноос тусгаарлах нь үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй гэж эх сурвалжид дурдсан байна. Үүнээс гадна Энэтхэгийн Кашмирт дөрвөн сар гаруй турш гар утасны дата, өргөн хэрэглээний цахим хуудсууд ажиллаагүй. Кашмир болон Жаммуд наймдугаар сарын 4-ний өдөр интернэт сүлжээг хязгаарлаж, 130 гаруй хоножээ. 2016, 2017 онуудад тус тус 133, 100 хоногийн турш интернэт сүлжээг тасалсан гэж Internet Shutdown Tracker мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд анх сонгогдохдоо сонгуулийн кампанит ажлаа Дижитал Энэтхэг гэсэн сэдэвтэйгээр явуулж амжилт олсон юм. Тэрээр тэрбум гаруй хүн амыг хямд, өндөр хурдны интернэтээр хөдөө орон нутаг гэлтгүй улс орон даяар холбохоо амлаж байсан билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.