УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019-12-18/ хуралдаанаар "Сонгуулийн тухай хууль"-ийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалжээ.
Төсөлд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм.
Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх. Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох, сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Сонгуулийн хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2008 онд яг ийм ижил төстэй хэлбэрээр сонгуулийг явуулсан. Хэлэлцүүлгийг явцад олон асуудал гарсан. Тухайлбал, тойрогт ногдсон мандатын тоотой ижил санал дугуйлах юм уу дутуу дугуйлах юм уу. Зөвхөн ганц хүн дугуйлаарай гээд хэлчихдэг. Бусад бие даагч хүмүүсийг орхичихдог байсан. Энэ нь яваандаа 2008 оны долдугаар сарын 1-ны хар өдөр болж түүхэнд үлдсэн. Нийгмийн сүлжээнд улстөрчид их эмзэг хандах юм. Сонгуулийн үеэр цахим орчныг хязгаарлах балай заалт ороогүй юм байгаа биз дээ. Ганц сонгууль явуулахын тулд цахим сүлжээг хязгаарлана гэвэл төвөгтэй асуудал үүснэ шүү.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: Томсгосон тойргоор 1992, 2008, 2012 онд сонгууль явуулсан. Ажлын хэсэг ярилцаж байгаад мандатын тоотой тэнцүү санал өгнө гэж оруулж ирсэн. Би хувьдаа долдугаар сарын 1-ны сонгуулийн системтэй холбож ойлгодоггүй. Сонгуулийн дүн удаан тоологдсон учраас янз бүрийн зөрчлүүдээс үүдэн үймээн үүссэн гэж боддог. Сүүлийн жилүүдийн сонгуулийн саналуудыг хар машинаар тоолж ирсэн. Элдэв асуудал үүсэлгүй ирсэн. Цахим сүлжээг бол хязгаарлаж хаасан заалт байхгүй. Өөр хязгаарлалт тавиагүй.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: СЕХ-ны удирдлагыг өөрчилмөөр байна. Өмнөх сонгуулиудаар олон алдаа дутагдал гаргасан. Мөн сонгуулийн хууль зөрчсөн асуудал гарвал бөөнөөр нь бүрэн эрхийг нь зөвшөөрөхгүй бариад байх юм уу. Салгаад бусдынх нь тангарагийг өргүүлэх юм уу? Нам хууль зөрчсөн бол гишүүд нь хүчингүй болох биш үү. Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудлаа сайтар нягталсан уу?
УИХ-ын дарга Г.Занданшатар: Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байх үед асуулт асуухгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж: Өмнө нь сонгуульд оролцож байгаа намуудад иргэдийн нэрсийн жагсаалтыг өгдөг байсан. Сонгуулийн ерөнхий хороонд иргэдээс маш их гомдол ирж байсан. 2018-06-21-нд "Бүртгэлийн багц хууль"-ийг баталсан. Өмнөх хуулиудаар иргэдийн ямар мэдээлэл нь хаалттай, нээлттэй байдаг вэ гэдгийг хуульчилж өгөөгүй байсан. Энэ багц хуулиар иргэдийн нууцлалтай мэдээллийг тодорхой зааж өгсөн. Энэ утгаараа намуудад нэрсийн жагсаалт, гэрийн хаягийг өгөх боломжгүй. 2012 оноос эхлээд Монгол Улс иргэний давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр сонгууль өгдөг болсон. Заавал иргэний үнэмлэхээ шалгуулахгүй гарын хээгээрээ тухайн иргэний мэдээлэл гарч ирээд саналаа өгдөг болсон. Нэг хүн хоёр удаа санал өгөх ямар ч боломжгүй. Манай бүртгэлийн систем тагнуулын хяналт дээр тагнуулын системээр явдаг.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр анхны хэлэлцүүлгээр нь батлах төлөвтэй байна.