Халуун сэдэв: Сонгуулийн хуулийн талаар ННФ-ын Засаглалийн хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
Сонгуулийн хуулийг өөрчилж байгаа хоёр гол шалтгаан байна гэж харж байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь бүх сонгуулийн хуулиа нэгтгээд нэгдсэн сонгуулийн хуультай болсон. Үүнийг дагаж мөрдөхөд хүндрэл бэрхшээл гарсан тул салгаж, ерөнхийлөгч, УИХ гээд тусад нь сонгуулийн хуультай болохоор болсон. Одоо бол УИХ-ын гишүүний сонгох сонгуулийн хуулиа батлах гэж байна.
Хоёрдугаарт: Монгол Улсад ямар сонгуулийн тогтолцоо хэрэгтэй, ашигтай хэлэлцүүлэг өрнөж байна.
Түүнчлэн сонгуулийн санхүүжилт буюу авлигатай холбоотой асуудал яригддаг. Томсгосон тойргоор явбал санал худалдан авах ажиллагааг бууруулдаг. Гэхдээ 2008 оны сонгуулиар хэд хэдэн алдаа гарсан. Уг алдаа давтагдах вий.
Нэр дэвшигчдийн хувьд ихэнх зардлаа хэвлэл мэдээллийн сурталчилгаа, сонгуулийн санал худалдан авахад зарцуулдаг. Үүнийг халахын тулд сонгуулийн зардлыг ил тод байлгах. Олон улсад сонгуулийн зардлыг ил тод байлгаснаар сонгуулиа мөнгөний нөлөөнөөс гаргадаг.
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонгуулиас өмнө зарлана гэж байгаа. Нэр дэвшигчид хаанаас санхүүждэг вэ гэхээр өөрийн хөрөнгөнөөс болон хувь хүн, хуулийн этгээдийн хандив тусламж. Тэгвэл хувь хүн, хуулийн этгээдээс авах санхүүжилтийн дээд хэмжээг нэмж, хязгаар тогтоож байгаа. Харин өөрийн хөрөнгө дээр манайх ямар нэгэн хязгаар байдаггүй. Энэ бол маш том хуулийн цоорхой юм.