Nature Communications сэтгүүлд одоогоос 6,000 орчим жилийн өмнө Скандинавт амьдарч байсан Лола охины зургийг, түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудын хамт нийтэлжээ. Эрдэмтдэд охины дүр төрхийг гаргахад хамгийн их тус хүргэсэн зүйл нь бохь буюу түүний шүдээрээ зажилсан хус модны давирхай байжээ.
Анх удаа эрдэмтэн судлаачид эртний хүн төрөлхтний геном, микробиомыг сэргээж генетикийн кодыг тайлан дүр төрхийг нь бүрдүүлсэн явдал юм. Охины аманд байсан хус модны давирхайнд наалдсан хэсгээс ДНХ-г нь судалжээ. Лола охин бараан өнгийн арьстай, хар бор үс, цэнхэр нүдтэй байсан гэж судлаачид тогтоосон байна.
Урьд өмнө эртний хүн төрөлхтний дүрийг судалж тогтоож байсан ч түүнийг яснаас олдсон ДНХ-ын тусламжтай сэргээж байжээ. Харин энэ удаад яснаас бус түүний аманд байсан давирхайгаас сэргээснээрээ онцлог юм.
760,000 жилийн тэртээ модны давирхайг цавуу болгон ашиглаж байжээ.
Лолагийн зажилж байсан модны давирхайгаас ойн самар, үхэр нугасны үлдвэр олдсон байна. Харин сүү болон цагаан идээний зүйл илрээгүй гэжээ. Энэ бол Данийн нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеийн чухал олдвор яах аргагүй мөн гэж Копенгагены их сургуулийн эрдэмтэн Тэйс Женсен ярьжээ.
Эх сурвалж: www.bbc.com