СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Хэрлэн: Улаанбаатар хотод түүхий нүүрс түлдэг 363 нам даралтын зуух ажиллаж байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлдэг 363 нам даралтын уурын зуух байгаа бөгөөд эдгээрийн 214 нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр нам даралтын зуухнууд энэ өвөл л гэхэд 191,194 тн түүхий нүүрс түлэх квотыг холбогдох эрх бүхий байгууллагаас авч, түүхий нүүрсээ тусгай хяналт, зөвшөөрлийн дагуу оруулж ирж байгаа аж. Энэ талаар бид Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа.

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн:

Тэдгээр аж ахуйн нэгжүүд квотоор авсан нүүрсээ иргэдэд дамлан худалдаж байгаа эсэхийг бид бүхэн нарийвчлан шалгахад зөрчил илрээгүй. Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулж ирэхийн тулд зургаан шат дамжлагыг дамжсан зөвшөөрлийг авч байж сая оруулдаг. Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрлийг авч буй аж ахуйн нэгжүүд бүгд яндандаа утаа шүүгч байрлуулсан байх ёстой. Түүнээс гарч буй утаа нь хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг нь холбогдох мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр тогтоосон байх ёстой юм. Яндандаа утаа шүүгч байрлуулсан боловч өдөр нь түүнийгээ ажиллуулаад шөнө нь цахилгаанаа хэмнэх үүднээс салгасан зөрчил илэрсэн. Тэр байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд цаашид ийм зөрчил гаргахгүйн тулд холбогдох албаны хүмүүс шөнө орой хүртэл хяналт шалгалтаа хийгээд явж байгаа.

Мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг завдсан иргэн аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг хураан авч Амгаланд нэгтгэн цуглуулж байгаа. Ингээд тухайн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Харин хураасан нүүрсийг нэг сарын дараа улсын орлого болгоод түүхий нүүрс түлэх албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид худалдан борлуулдаг гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.