СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Богота хотын анхны эмэгтэй дарга найз бүсгүйтэйгээ гэрлэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Колумб улсын нийслэл Богота хотын даргаар түүхэндээ анх удаа эмэгтэй хүн сонгогдсон билээ. Тэгвэл тус хотын анхны эмэгтэй дарга Клаудиа Лопез ижил хүйстнээ сонирхогч гэдгээ нийтэд ил тодоор ийн зарлажээ.

Тэрээр хотын даргын ажлаа авахаас өмнөхөн хамтрагч Анжелика Лозанотой гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай мэдэгдэхдээ зурвас, гэрэл зургуудын цахим орчинд нийтэлсэн байна.

Лопез Твиттер хуудсандаа “энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч. Намайг үргэлж хайрласаар ирсэнд баярлалаа, хайрлан хүндэтгэх болно” гэсэн байна. Клаудиа Лопез ирэх жилийн нэгдүгээр сард хотын даргын ажлаа албан ёсоор эхлүүлэх юм. Хос хуримын ёслолдоо цагаан өнгийн хувцас өмсөж, чамин хээнцэр биш энгийн цэцгийн баглаа барин инээмсэглэжээ.

 

 

Колумб улсад 2016 оноос хойш Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар ижил хүйсийн хүмүүс хоорондоо гэр бүлж болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Шинэ хотын даргын эхнэр Лозаногийн хэлснээр тэд одоо л гэрлэхгүй бол дахин дөрвөн жил хүлээх хэрэгтэй болох байсан гэжээ. Учир нь Богота хотын дарга дөрвөн жилийн хугацаанд албаа гүйцэтгэдэг.

Клаудиа Лопез он гарангуут тангаргаа өргөснөөр.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.