- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү манай улсад ирж аргаль агнасан гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг Байгаль орчны сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа -
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Энэ мэдээлэл үнэн. Дональд Трамп Ерөнхийлөгчийн хүү монголд ирж тусгай ан агнасан. Гэхдээ хууль ёсны дагуу ан агнасан шүү" гэлээ.
-Төв аймгийн Заамар суманд 300 гаруй лиценз байна гэж нутгийн иргэд ярьдаг. Томоохон ААН-үүд байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийгээд байхад төр засаг анхаарахгүй байна гэж ярьж байна?
-Нутгийн иргэдийн гомдлын дагуу ажлын хэсэг гараад шалгаж байна. Үнэхээр иргэдийн гомдол хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг. Зарим ААН-ийн үйл ажиллагаа цуцлагдсан, зарим ААН-ын менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байгаа. Гол хүндрэл бол тусгай зөвшөөрлийг цуцлахаас илүү ямар хууль дүрэм заалт зөрчсөн бэ гэдгийг нягтлах хэрэг байна. Тухайн шатны засаг дарга нар илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий юмыг дээд түвшний байгууллага руу өгчихдөг. Газар дээр нь ажиллаад дүгнэлтээ ном журмын дагуу болгоод дээд шат руу явуулах ёстой. Амаар элдэв юм ярьдаг. Иргэдэд буруу ойлголт өгдөг.
-"Эко Алтанзаамар" ХХК удаа дараа стандартын бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж мэргэжлийн хяналтаас тогтоосон. Дахиад зөрчил гарч 1 хүний амь нас эрсэдсэн. Гэтэл танай яам яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Хаах эрхгүй юм уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа зогсоох заавар гарвал зогсоох үүрэгтэй. БОАЖЯ хамгаалаад байгаа юм байхгүй. Анх бүрдүүлж өгсөн бичиг баримт нь хуулийн нийцэлтэй байгаа эсэхийг баталдаг. Хууль зөрчсөн асуудал гарга гэж баталдаггүй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлж байна уу үгүй юу гэдгийг л шалгах үүрэтэй. Үнэхээр хаах шийдвэрээ мэргэжлийн хяналтын байгууллага гаргачихвал хаана шүү дээ. Гэтэл одоо болтол ийм шийдвэр гараагүй байна. Өмнө нь хүний амь нас эрсдсэн хэргийг албан ёсоор шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.
-Ерөнхий сайдын шийдвэртэй холбогдуулж хамтарсан ажлын хэсэг гарч лицензуудыг цуцалж байгаа. Хэдэн аймагт хэдэн лиценз цуцлав?
-Нийт 3 аймагт 26 лиценз цуцалсан.