Монгол бүсгүйчүүдийг чимдэг гоёлын нэг нь урт гэзэг юм. Газар нутгийн хувьд Сүхбаатар аймагт урт гэзэгтэй бүсгүйчүүдээр олон гэх яриа бий. Дарьганга бүсгүйчүүд гэзгэндээ алдартай уран дархчуудын урласан, монгол өв соёлоо хадгалсан гоёл чимэглэг зүүж гоёдог байжээ.
Тэгвэл өнөө үед мартагдах дөхсөн өв уламжлалаа сэргээх зорилгоор “УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ 3” тэмцээнийг МҮЭСТО-д зохион байгуулахаар болжээ. Наймтай охиноос 80 настай буурал ч оролцож тус тэмцээний гол шалгуур нь үсний уртын хэмжээ, үс арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзэх аж.
Анх 25 жилийн өмнө болж байсан уг тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болсон гэнэ. Уралдаанд оролцох бүсгүйчүүдийг баруун дөрвөн зам дахь МҮЭСТО 309 тоот өрөөнд бүртгэж буй.