СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн мөсөн зочид буудал 30 дахь жилдээ ажиллаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхий дээр хамгийн анхны цас, мөсөн зочид буудал үүд хаалгаа нээгээд 30 жил өнгөрчээ. Швед улсын алдарт ICEHOTEL буюу мөсөн зочид буудал шинэ улирлын нээлтээ хийсэн юм.

Жил бүр шинийг санаачлан, зочдоо уйдаахгүй бэлэг барихыг зорьдог мөсөн зочид буудлын ажилтнууд 30 дахь жилийнхээ ой дээр цан хяруутай театр, тэжээвэр амьтдад зориулсан мөсөн хэвтэр зэрэг шинэ содон зүйлсийг цас мөсөөр сийлж, урлан хийжээ. ICEHOTEL нь Жукасжаврид байдаг бөгөөд 1989 онд Ингве Бергквист анх нээснээс хойш жил бүр доторх тавилга, үзүүлэнгээ шинэчлэгддэг байна.

 

 

. Мөсөн баримлын ажил ихэвчлэн гуравдугаар сард эхэлдэг ба дунджаар 2,500 тн мөс ордог байна. Торне голоос авчирдаг мөсөө 10 дугаар сар хүртэл хүйтэн зооринд хайлуулалгүй хадгалдаг ажээ.

 

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мөсөн зочид буудалд сая гаруй хүн иржээ. Эндэхийн зочид өдөр нь цас мөсөн оронд аялах ч шөнө нь дулаан өрөөнд амардаг байна. Мөсөн зочид буудалд гурав хоноход 1,413 ам.доллараас эхэлнэ. Нохой чарга, цасан аялал зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг авахын хүсвэл тусдаа үнэтэй юм байна.

 

 

Энэ жилийн тухайд мөсөн зочид буудал 12 дугаар сарын 14-өөс 2020 оны гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл зочид хүлээж авна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.