СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны экс Ерөнхийлөгч эх орноосоо урвасан хэргээр цаазын ял сонслоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Пакистан улсын 10 дахь Ерөнхийлөгч, цэргийн удирдагч генерал Первез Мушараф эх орноосоо урвасан хэргээр цаазаар авахуулах ял сонссоныг шүүх байгууллагаас мэдэгджээ. Экс Ерөнхийлөгч 2007 онд иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр онц байдлын дүрэм журам баталсан нь эх орноосоо урвасан үндэслэл гэж үзсэн байна.

Урьд өмнө Пакистан улсын цэрэг армийн түүхэнд ийм үйл явдал тохиож байгаагүй гэдгийг эх сурвалж онцолжээ. .

Генерал Первез Мушараф 1999 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч, 2001-2008 оны хооронд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан юм. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч тэр даруй биелүүлэх боломжгүй. Учир нь генерал 2016 онд Пакистанаас явж одоо  Арабын Нэгдсэн Эмиртийн Дубай хотод байгаа ажээ. 76 настай Ерөнхийлөгч асны биеийн байдал сайнгүй байгаа тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Мушарафт эх орноосоо урвасан хэргээр ял оноох шүүх үйл явц 2013 оноос хойш үргэлжилсэн байна. Тэрээр 2007 онд эрх мэдлийн хүрээгээ тэлэхийн тулд Үндсэн хуулийг түдгэлзүүлж, онц байдал зарлаж байсан юм. . Гэсэн ч Исламабадын тусгай шүүхийн гурван шүүгчийн хоёр нь түүнийг гэм буруутай гэж үзсэн юм.

 

 

Первез Мушараф 1998 онд Пакистаны армийн Ерөнхий командлагчаар томилогдож байжээ. Армийн командлагч болон Ерөнхий сайд асан Наваз Шариф нарын хооронд ан цав гарснаар 1999 онд төрийн эргэлт гарсан. Мушараф хожим Ерөнхийлөгчийн алба хааж байхдаа олон тооны халдлага, амь насыг нь хороох оролдлого, дайралтуудаас амьд үлдэж чадсан юм. Нью-Йоркийн худалдааны ихэр цамхаг террорист халдлагад өртсөний дараа тэрээр дотоодын эсэргүүцлийг үл хайхран АНУ-ын Засгийн газар терроризмын эсрэг тэмцэхэд туслах шийдвэр гаргаснаар олон улсад танигдсан билээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.