СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польш улс Европын Холбоог орхиж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Польш улсын Дээд шатны шүүхээс хууль, шүүх шатны байгууллагууд шинэчлэл хийх болсонтой холбогдуулан Европын Холбооноос гарч болзошгүй гэдгийг анхааруулсан байна.

Хэрэв Засгийн газар шүүх шатны байгууллага, хууль зүйн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзвэл үүнд Европын Холбооноос гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ гэжээ. Учир нь шүүх шатны байгууллагуудад хийх шинэчлэл Европын Холбооны хууль дүрэмд баримталдаг зарчимтай зөрчилдөнө гэж шүүгч нар үзэж байна. Мөн уг шинэчлэл нь шүүгч нарын амыг барих зальтай арга гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Польш улс нь 2004 оноос хойш Европын Холбооны гишүүн орон болсон тул тус холбооны шүүхийн дүрэм журамд захирагддаг буюу хамааралтай байдаг. . Хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал Шүүхийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарыг торгох, албан ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах эрхтэй болно.

Энэ долоо хоногийн пүрэв гарагт улс төрчид энэ асуудлаар хэлэлцэж эхэлнэ. Эрх баригч намын дэвшүүлсэн шинэчлэл хийгдсэнээр авлигыг тогтоон барьж, шүүх тогтолцоог үндсээр нь цэвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа юм. Харин Европын Холбооны зүгээс Хууль ба Шүүх нам шүүхийг ашиглаж улс төржиж байна хэмээн буруутгажээ. Польш улс ардчилсан улс болсон ч хуучин коммунист дэглэмийн үнэр одоо ч арилаагүй хэмээн эх сурвалжид дурджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.