СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачтан, Мөнгөн гүүр, Цэргийн төв эмнэлэгүүд бага насны хүүхдийг хэвтэн эмчлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

- Сүүлийн өдрүүдэд томуугийн өвчлөл эрс нэмэгдэж бага насны хүүхдүүд эмнэлэгт ихээр хандаж байна. Балчир хүүхдүүдийн дийлэнх нь шууд хэвтэн эмчлүүлэх заалттай буюу ханиад нь хүндэрсэн байдлаар эмнэлэгт хандаж байгаа тул дүүргүүдийн эмнэлэгийн орыг нэмжээ -

2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн аж.

Тухайлбал:

· 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны  хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт,

· Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт,

· Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,

· Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөн гүүр” эмнэлэгт,

· Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,

· 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.

· Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн  зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гаригт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.