СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-17

БНСУ-ын ЭСЯ-ны ажилтантай зүй бус харьцсан хүний виз мэдүүлэх эрхийг хязгаарлана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

БНСУ-д зорчих виз мэдүүлж буй хүмүүс тус элчин сайдын яамны ажилтныг зохисгүй үг хэлээр доромжлох, шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд виз мэдүүлэгчид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, БНСУ-д зорчих виз мэдүүлж буй Монгол Улсын иргэн нь зүй бус үг, хүчирхийлэх, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд 1-3 жилийн хугацаанд  виз мэдүүлэх эрхийг хязгаарлах аж. Мөн визийн бүрдүүлбэрээ худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд зургаан сараас 3 жил хүртэлх хугацаанд виз мэдүүлэх эрхийг хязгаарлах журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд хариуцлага тооцох уг журам 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.