Канад улсын өвлийн улиралд агаарын температур унаж цэнгэг уст гол мөрнүүд шил адил мөстөж эхэлжээ. Адал явдалд дуртай аялагч жуулчид, спорт сонирхогчдын хувьд байгалийн өнгө төрх сонирхолтой байж болох ч зарим ан амьтдын хувьд шөнийн цагаар амь насыг нь эрсдэлд оруулж байгаа юм.
Тус улсын Онтарио мужийн оршин суугч эрэгтэй мөстсөн усанд унасан бугын гэр бүлийг аварсан байна. Уг бичлэгийг цахим хуудсанд байршуулахад олон мянган удаа хуваалцжээ.
Райн Петерсон тэшүүрээр гулгаж байгаад цагаан сүүлтэй согоо ихэр янзагатайгаа мөсөн дээр халтирч унан хөдөлж чадахгүй болсон байгаатай таарсан байна. Хэрэв тэднийг мөснөөс холдуулж гаргахгүй бол удалгүй чонын хоол болох аюултайг мэджээ. Тиймээс өдрийн хоолны цагаараа тэшүүрээр гулгахаар гарч ирсэн Петерсон буцаж, олс авчран тэдэнд тусалжээ.
Эх сурвалж: www.theguardian.com