- Сар гарангийн өмнө 800 хятад иргэн манай улсад цахим луйвар хийсэн гэх хэрэг гарсан. Тэдгээр иргэд нутаг буцсан ч хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа БНХАУ-д явагдаж байгаа. Манай улсын хууль хяналтын байгууллага энэ асуудлаар ямар ажиллагаа явуулж байгааг Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлээс тодрууллаа-
ТЕГ-ын дарга Д.Гэрэл: "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Надад юм хэлэх эрх байхгүй. Хэргийн процесс дунд шатандаа явж байна. Цахим залилангийн хэрэг гэдэг нь асар тодорхой" гэлээ.
-Засгийн газрын хоёр гишүүн энэ асуудалд холбогдсон гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Тийм юм байхгүй. Албан ёсоор хэлье.
-Хэзээ энэ хэрэг шийдэгдэх вэ?
-Би яаж мэдэх юм бэ. Та нар юмаа мэдэж асуу. Надаас шалтгаалдаг бол би аль эрт шийдчихсэн байгаа. Хуулийн дагуу бүх зүйл явагдаж байна.
-Хоёр улсын хооронд олон улсын гэрээ конвенц хийгдсэн байдаг. Энэ зөрчигдсөн гэж үзэх үү?
-Мэдээж шдээ. Хятадууд орж ирсэн юм чинь. Терроризмтэй тэмцэх тухай хуулийг бид сая батлуулсан. Тэрийгээ сайн судалчихаад асуу.
-Сэтгүүлч нарыг тагнаж чагнасан асуудал танай дээр холбогдож байгаа юу?
-Та нарыг тагнах ямар шаардлага байна. Та нарт тийм их нууц байгаа юм уу? Бод л доо. Та нар бүх юм аа ил, шуурхай гаргаж тавьдаг. Тэгэхэд би та нарыг тагнаж яах юм бэ. Манай байгууллага дээр тийм шаардлага байдаггүй юм.
-Сэтгүүлчид улс төрчидтэй холбоотой муу муухай мэдээлэл гаргаж байна гэдэг утгаар нь чагнасан гээд байгаа шүү дээ?
-Буруу мэдээлэл гаргавал та нар л хариуцлага хүлээнэ шүү дээ. Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Та нар мах цусандаа шингэтэл ойлгох хэрэгтэй. Дөрөв дэхь засаглалыг тагнахгүй. Зүгээр нэг цуурхал гарч ирсэн байлгүй.
-Хууль зүйн сайд нь тэгсэн шүү дээ?
-Тийм юм байхгүй. Би өөрөөс нь асууна. Чамайг тагнасан уу, чи мэдэж л байгаа шүү дээ.
-Ойлгомжгүй байгаа учраас л асууж байна?
-Чи юу хийдэг юм бэ. Гэмт хэрэгт холбогдоо юу. Хуулиараа бол бид зүгээр байгаа хүнийг шалгах ямар ч эрх байхгүй. Цаана чинь шүүх прокурор гээд хянадаг байгууллагууд нь байна. Тийм олон давааг давж шалгах түвшинд хүрдэг.