СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-12-17

Э.Бат-үүл хүү Б.Чулуудайнхаа компанийг тендерт шалгаруулж, зээлийг нь улсын мөнгөөр төлсөн нь тогтоогджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн мөнгийг завшсан хүн "Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн болох нь хэр зохимжтой вэ-

Монгол улсын баатар Э.Бат-үүл 2012-2016 оны хооронд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Энэ хугацаанд тэрбээр чамгүй олон ажил санаачилж, нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн ч албаа хашиж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн хууль бус үйлдэл хийсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Тухайлбал, хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан, давуу эрх олгож, их хэмжээний мөнгө шамшигдуулан, улсын төсөвт хохирол учруулсан гэх хэрэг жил гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн.энэ хугацаанд тэрбээр чамгүй олон ажил санаачилж, нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн ч албаа хашиж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн хууль бус үйлдэл хийсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. тухайлбал, хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан, давуу эрх олгож, их хэмжээний мөнгө шамшигдуулан, улсын төсөвт хохирол учруулсан гэх хэрэг жил гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн.

Э.БАТ-ҮҮЛ ХҮҮ Б.ЧУЛУУДАЙНХАА КОМПАНИЙГ ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛЖ, ЗЭЭЛИЙГ НЬ УЛСЫН МӨНГӨӨР ТӨЛСӨН НЬ ТОГТООГДЖЭЭ

Тэгвэл энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, харин ч бүр замхрах шатандаа орсон аж

Хэргийг эргэн сануулбал, Э.Бат- үүл дарга түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас дуусгаж, өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Ийн нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Энэ мэт хэрэг сунжирсаар Э.Бат-үүлийн өмгөөлөгч нь өнгөрсөн зургадугаар сарын 20-нд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг өнгөрсөн наймдугаар сард улсын дээд шүүхэд хүргүүлээд таг чиг болжээ. Тэгвэл аав хүү хоёрын хууль бус үйлдлийг бид илчилж байна.

ХОТЫН ДАРГА Э.БАТ-ҮҮЛ ХҮҮДЭЭ 12 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ

Э.Бат-үүл нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулжээ. Үүнээс өмнө тус төслийг хэрэгжүүлэхээр "Зуншин", "Сайрам булган" компанийн хамтарсан түншлэл шалгарсан байсныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүчингүй болгосон байна. Түүний хүүгийн "Гранд лайн" компанийн хувьд гадаад худалдаа, брокер, дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гэр хорооллын дахин төлөвлөлт байтугай нэг ширхэг тоосго ч тавьж байгаагүй аж.

Түүнчлэн дээрх төслийг хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчингүй байжээ. Ийм байж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан нь яах аргагүй хотын дарга аавынх нь нөлөө. "Гранд лайн" төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойших хугацаанд мөн л нэг ч орон сууцны барилга бариагүй байна.

Гэтэл нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, дахин тус компанид амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам, сүлжээний ажил, зураг төсвийн 11.07 тэрбум төгрөгийн ажлыг хариуцуулсан байх юм.

Ингээд зогсохгүй 2014 оны арванхоёрдугаар сард дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 метр урт шугамын барилга угсралтын 980 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ, 2014 оны хоёрдугаар сард Бзд- ийн XII хороонд баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний 347.8 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг аав, хүү хоёр байгуулж, нийслэлийн төсөвт 1.327 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, аав нь хүүдээ 12 тэрбум гаруй төгрөг олгожээ.

ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХ ЗОРИЛГООР ХӨГЖЛИЙН БАНКНААС "БЭРЭН ГРУПП"-ЭЭР ДАМЖУУЛАН МӨНГӨ АВЧЭЭ

Б.Чулуудай "Улаанбаатар" банкнаас авсан 3.3 тэрбум, "Япи үрэти худалдаа" компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин хотын дарга хүүгийнхээ зээлийг төлөх зорилгоор төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, "Бэрэн групп"-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн хэд хэдэн гэмт хэрэг үйлджээ. тодруулбал, а.гантулга тОсК-ын захирлаар ажиллаж байхдаа "Буянт-ухаа-2" хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг "Бэрэн групп" рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг.

Харин "Бэрэн групп" мөнгө орсон өдөр болон маргааш нь Б.Чулуудайн "Гранд лайн" компанийн эзэмшлийн төрийн банкны дансанд наймдугаар сарын 28-нд хоёр тэрбум, үүнээс 10 гаруй хоногийн дараа буюу есдүгээр сарын 11-нд 3.5 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, "Бэрэн групп"-т мөнгө орсон даруйд "Гранд лайн" компанийн данс руу мөнгө шилжсэн байгаа юм. Мөн хотын дарга энэ мөнгөнөөс өөрийн нэр дээрх картын зээлийн төлбөр, хүргэн Б.Идэр, хадам дүү Э.Энхбат, Б.Идэрийн үүсгэн байгуулсан "Утпала финанс" ББСБ-ын үйл ажиллагаа зэрэгт зарцуулсныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж тогтоосон гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Үүний улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд есөн тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ТОСК-ын захирал асан А.Гантулга "Буянт- ухаа-2" хорооллын санхүүжилтээс мөнгө шилжүүлсэн нь Э.Бат- үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл байдаг ч хууль хяналтын байгууллагаас эцэслэн тогтоогдоогүй.

47 ОРОН СУУЦ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЖЭЭ

Хотын дарга асан Э.Бат-үүлийн хэрэг үүгээр дуусахгүй. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд а/927 дугаар захирамж гаргаж "Буянт–ухаа-1" хорооллын байрнаас 648.48 ам метр талбайтай, нийт 830 сая төгрөгийн үнэлгээ бүхий 16 орон сууц, 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр а/533 дугаартай захирамж гарган "Буянт-Ухаа 2" хорооллын байрнаас 792.45 ам метр талбайтай 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 31 орон сууц авсан байна. Эдгээр байрыг НИТХ, ЗДТГ-ын болон ТОСК-ын нэр бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгож, үнэ төлбөргүй олгон ТОСК-д их хэмжээний хохирол учруулжээ.

ХОТЫН ДАРГАД Ч, ХҮҮД НЬ Ч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БҮРТГЭЛГҮЙ БАЙВ

ТОСК-ын захирал асан, яллагдагч А.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас давтан үйлдлээр хахууль авсан, бусдыг залилсан, мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэл нь хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ. Мөн яллагдагч Ю. Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Т.Гэрэлт-Од, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, Д.Оюунжаргал, Л.Нарантуяа нарт холбогдох үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

Иймээс яллагдагч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн аж. Харин Э.Бат-үүл болон Б.Чулуудай нарын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй гэнэ. "Бэрэн групп", "Бэрэн металл" компанийн өмчлөлийн 119 үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд битүүмжилсэн мэдээлэл байна.

Нийслэлийн агаарын бохирдлын гол шалтгаан болсон гэр хорооллыг орон сууцжуулах ажил хэзээнээс чухал байсан. Гэтэл хотын дарга асан маань хүүгийнхээ компанид давуу байдал үүсгэн, хэд хэдэн удаа ногоон гэрлээр төсөл өгч, санхүүжилт олгосон байгаа юм. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал улсын баатар маань "гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн болоодхов.

Шинэхэн тэргүүн "Ардчиллын хоёр дахь хувьсгалыг эхлүүлж, үүний гэрч болсон гэж ойлголоо. Энэ хөдөлгөөнийг тэргүүлж, гэр хорооллын хөгжлийг БНСУ-ын Ганнам дүүргийнх шиг болгохыг хүсэж байна" хэмээн мэдэгдсэн байх юм. Гэр хорооллыг дахин төлөвлөх мөнгөнөөс хумсалж, өөрийнхөө хүүдээ давуу эрх олгосон хүн гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг юу л бол.

Бид төрд ажиллаж байгаа хүмүүсийг өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулахын төлөө сонгодог болохоос халаасаа зузаалж, авлига, хээл хахууль авч, зөөлөн сандалд тухлуулах гэж албан тушаалд суулгадаггүй. Гэтэл тэд ард иргэдийнхээ төлөө бус өөрийнхөө төлөө ажиллаад зогсохгүй, гэр бүл, хамаатан садан, өөрийн хамаарал бүхий компаниудаа төрийн мөнгөөр угжих болсон. үүний томоохон жишээнүүд бол ЖДҮХС, ХЭДС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг.

Гэтэл гэмт үйлдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоо манайд алга. Мөнгөтэй, томхон ар талтай бол хэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломж бүрдсэнийг дээрх хэргүүд харуулж байна. Хууль жирийн иргэн, өндөр албан тушаалтан гээд хэнд ч эрх тэгш үйлчлэх ёстой. Э.Бат-үүл нар ингэж л эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдгийг бид баримттайгаар хүргэлээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.