СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2019-12-17

Д.Сумъябазар: Төр өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон орд газруудаа мөнгө төлж буцааж авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр уул уурхайн ил тод байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

Алт болон зэс, уран, газрын ховор элементийг төр мэдэлдээ авч, Засгийн газрын шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой гэдэг төлөвлөгөөтэй явахгүй бол болохгүй байна. . Сүүлийн 27 жилийн турш буруу явсан ажлыг цэгцлэхийн тулд нэлээн хүч шавхаж ажиллаж байна. Үндэсний геологийн салбарын 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний геологийн албыг шинээр байгуулсан. 1990-ээд онд геологийн салбарыг татан буулгаж, хэдэн геологичдоо ажилгүй болгосон. Ажилгүй болсон геологичид нь төрийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон орд газруудаа нинжанууд болон хувийн хэвшлийнхэнд бүгдэд нь тараагаад дуусчихсан. 1996 оны сонгуулийн дараа Уул уурхайн яамыг татан буулгаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх талбайнуудаа тараагаад өгчихсөн. Төр өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон орд газруудаа хувийн хэвшлийнхэнд мөнгө төлж буцааж авах зовлонтой байдал бий болоод байна гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.