СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-12-17

Дэлхийн хошой аварга Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндэт иргэн” болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Азийн цомын тэмцээний аварга, УАШТ-ийн таван удаагийн аварга Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндэт иргэн” цол, тэмдгээр шагнуулжээ. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва гардуулж өгсөн байна.

Э.Содномпэлжээ нь өнгөрсөн долдугаар сард Казакстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг тогтоож “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгээд байгаа юм.

Хүндийн өргөлт-пауэрлифтингийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай жирийн хүн өрсөлдөхөд хүнд  төрөл билээ. Гэвч тэрбээр энэ спортод жирийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, эх орныхоо нэрийг тив дэлхийд тогтмол өндөрт өргөж яваа нэгэн юм.  

Шагналыг гардсаныхаа дараа Э.Содномпилжээ “Миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасан Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэл хотынхоо хүндэт иргэн гэх хүндтэй нэр хүндийг өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно. Цаашид бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж дэлхийн номер нэг гэсэн энэ амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээж, Токио-2020 олимпийн наадамдаа бэлдэж байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.