СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Энхцэцэг: Намын санхүүжилтийн жишиг залуус, эмэгтэйчүүдэд маш халгаатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

-Улс төрийн намуудын зарим төлөөлөл, залуучууд "Улс төрийн намуудын санхүүжилтийн менежмент" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг яагаад өөрчлөх шаардлагатай талаар бид "Нээлттэй нийгэм форум"-ын Засаглалийн хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгээс тодрууллаа-

-Улс төрийн намуудын санхүүжилт манайд тулгамдсан асуудал болж байна. Яаж өөрчлөх вэ?

-Намуудын сонгуулийн болон сонгуулийн бус зардал, санхүүжилт нь хувийн эх үүсвэрээс, хэн хэдий хэмжээний мөнгө өгч байгаа нь нууц байж ирлээ. Энэ нь улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлаж байна. Мөн авлига газар авах, төрийн алба тогтворгүй байх, төрийн албыг мөнгөөр үнэлж зарах, тэрүүгээрээ эргээд намаа санхүүжүүлэх жижиг тогтсон.

Ийм байдлаар цаашид удаан явж болохгүйг хаа хаана хүлээн зөвшөөрч байгаа учир сая өөрчилсөн Үндсэн хуулиндаа улс төрийн намууд төрөөс санхүүждэг тогтолцоог нэвтрүүллээ. Үүний хажуугаар намууд хаанаас, яаж санхүүжиж байгаа нь олон нийтэд ил, хяналттай байхыг тусгаж өгсөн нь маш том алхам болсон. Цаашид сонгуулийн тухай хууль болон, улс төрийн намын тухай хуулиндаа зөвөөр тусгаж өгөх нь чухал.

Уг нь сонгуулийн сурталчилгааг бусдад танигдах, хийх ажлаа танилцуулах зорилгоор хийдэг. Гэвч өнгөрсөн сонгуулиудад хийсэн судалгаагаар нийт сурталчилгааы 80-90 хувь нь хэт нэг талыг барьсан, иргэдийг төөрөгдүүлсэн, сэтгүүлзүйн зарчимд нийцэхгүй мэдээллийн манан дунд сонгуулийн сурталчилгаа болж өнгөрдөг. Маш их өндөр өртөгтэй.

Дээрээс нь сонгуулийн санал худалдаж авах гаж үзэгдэлд маш их мөнгө зарцуулдаг. Эдгээр байдал нь намуудад их хэмжээний мөнгө хэрэгцээтэй болгоод байдаг. Гэтэл энэ их мөнгөө мөнгөтэй, 60-100 сая төгрөг халааснаасаа гаргах боломжтой хүмүүсээс авч оронд нь нэр дэвшүүлэх эсвэл төрийн албыг наймаалцах гаж үзэгдэл рүү орж байна. Тиймээс эндээс салахын тулд яах аргагүй төрийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй учраас энэ удаагийн сонгууль ч мөн асар их мөнгөний сонгууль болох нь гэж ойлгож болох уу?

-Одоогийн нөхцөлд намууд гурван эх үүсвэрээс санхүүжих боломжтой.

-Хуулийн этгээдийн хандив
-Намаас өгч буй мөнгө
-Өөрийн хөрөнгө

Эндээс өөрийн хөрөнгө дээр зардлын дээд хэмжээ гэж байдаггүй. Хэдэн ч төгрөг оруулж гаргасан нь тодорхойгүй, хяналтгүй. Гэтэл одоо яригдаж буй сонгуулийн хуулиар энэ бүхнийг улам далд, нуусан байдал орсон гэх мэдээлэл байна. Энэ бол байдлыг улам л хүндрүүлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.