СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Б.Амархүү шоронгоос суллагдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр 09.00 цагаас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.

Мөн хэмээн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.