СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: 48 цагийн дотор Т.Чимгээг цагаатгаж сулла гэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, МАНАН дэглэмийн эсрэг ард түмний эвслийн гишүүд болон өмгөөлөгч Г.Оюунцэцэг,Т.Чимгээгийн ах нар Улсын ерөнхий прокурорын удирдлагуудтай уулзлаа. Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах талаар ярилцсан аж. 

Энэ удаагийн уулзалтаар иргэний нийгмийн байгууллагууд хамтарч Б.Содномдаржаа, Ч.Чимгээ нарын эрхийг /хүний эрх/ зөрчиж байна, яаралтай арга хэмжээ аваач гэсэн шаардлага тавьж оржээ. Тэд Ерөнхий прокурор н.Жаргалсайхантай уулзах хүсэлт тавьсан ч тэрбээр биеийн байдал тааруу гэсэн шалтгаанаар урд хөрш рүү явж, 20 гаруй хоног эзгүй байсан, орлож байгаа С.Алиманцэцэг өнөөдөр уулзах цаг өгсөн аж. 

Энэ талаар "Хохирогчдын холбоо"-ны тэргүүн Х.Оюунцэцэг "Тэднийг эрүүдэн шүүснийг бүх талдаа нотолсон учраас ар гэрийнхэн нь яаралтай арга хэмжээ ав, тэднийг сулла гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө н.Чинбат прокурортой уулзсан. 

Дээд шүүх дээр гомдол гаргах хугацааг нөхөн сэргээх асуудлыг өмгөөлөгчийн зүгээс тавьж байгаа гарц маш зөв болсон гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Иймд төрийн бус байгууллагууд хамтарч 48 цагийн хугацаатай тулган шаардах бичиг өглөө.

Ер нь бол Т.Чимгээ 4-5 жилийн хугацаанд ар гэр, ач зээгээсээ хол хүнд байна. Усанд ороогүй, үсээ самнаагүй гурван сар болсон. Ийм хүнд нөхцөл одоо ч байсаар байна. Ямар 1937 он биш дээ. Цус алдсаар байгаад дахин хагалгаанд орсон. Сая болсон уулзалтаар прокурорын байгууллага бүх талын арга хэмжээг авч байгаагаа хэллээ. Гэхдээ ядаж батлан даалтад гаргаач. Амь нас нь эрсдвэл прокурорыг буруутгана. Т.Чимгээг цагаатгаж сулла гэсэн шаардлага тавьж байна" гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.