Боинг удаа дараалан сүйрч, олон зуун хүний амь насыг авсан 737 Мах загварын онгоцныхоо үйлдвэрлэлийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зогсоохоо мэдэгджээ. Үйлдвэрлэлийг түр хугацаанд зогсоох тухай эх сурвалжид дурдсан байна.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд дэлхий даяар Боинг 737 онгоцыг нислэгт ашиглалгүй газардуулаад байсан хэдий ч онгоцны үйлдвэрлэлийг зогсоолгүй үргэлжлүүлж байсан юм. 737 Мах онгоцууд Индонези, Этиоп улсуудад өнгөрсөн оны гурав, аравдугаар саруудад осолдож 300 гаруй хүн амиа алдсан.
Тус компани удаа дараалан осол гарч, зогсолт хийгээд байсан ч энэ оны эцэс гэхэд дахин нислэгээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Гэсэн ч АНУ-ын эрх баригчид онгоцнуудыг эргүүлэн нислэгт явуулах зөвшөөрөл олгохгүй гэдгээ тодорхой мэдэгдлээ.
Боингийн зүгээс 737 Мах онгоцыг үйлдвэрлэхээ зогсоох хэдий ч ажилчдыг ажлаас халах болон энэ хугацаанд чөлөө олгох зэргээр ямар нэг байдлаар өөрчлөлт орохгүй гэжээ. АНУ-ын хамгийн том экспортлогч компаниудын нэг тул эдийн засгаа өргөжүүлэх, ханган нийлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Түүнчлэн албан ёсны мэдэгдэлдээ 737 Мах онгоцны аюулгүй байдлыг бүрэн хангаж, эргүүлэн нислэгт ашиглах нь тэргүүний зорилт хэмээсэн байна. АНУ-ын Холбооны нисэх хүчний байгууллагаас хэрэв уг онгоцны хэлбэр загварыг өөрчлөхгүй бол үргэлжлүүлэн ашиглах хугацаанд олон арван осол аваар гаргана гэж дүгнэсэн юм.
Энэ мэдээ гарсны дараа Боингийн хувьцаа дөрвөн хувиар унаасан ба компани үйлдвэрлэлээ зогсоосноор есөн тэрбум ам.долларын алдагдалд орох юм байна.
Эх сурвалж: www.bbc.com