СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-12-17

Б.Гантулга: Дэлхийн ноён оргил Эверестэд авирахаар бэлтгэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Х.ОЮУНБОЛД

Монголчуудын сэтгэлд дэлхийн дээвэр болсон өндөр уулс гэхээр гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа бодогддог байх. Харин энэ удаагийн спорт буландаа өндөр ууланд дурлаж, дэлхийн ноён оргил болсон долоон ууланд авирах зорилгоо биелүүлэхээр зүтгэж байгаа уулын спортын мастер Б.Гантулгыг урьсан юм.

-Таныг дэлхийн ноён оргил болсон хэд хэдэн уулын оргилд гарсан гэж сонссон.  Анх ямар ууланд авирсан бэ?

-2008 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт байдаг мөнх цаст Замилаа хайрхан дээр анх гарч байсан. Сутай хайрханы зүүн суганд байдаг энэ хайрхан дээр гарснаар өндөр ууланд авирах, алхах гайхалтайг мэдэрч энэ спортыг сонирхож эхэлсэн. Дараа нь 2013 оны гуравдугаар сараас одоо нэрээр нь овоглож явдаг “Хайрхан” клубынхантай нэгдэн алхаж, аялсаар долоон жил болж байна. Энэ хугацаанд Сийлхэмийн нуруу, Хархираа түргэний уулсын Олимп оргилоос бусад эх орныхоо мөнх цаст, өндөр ууланд гарч үзжээ.

Тодруулбал, монгол уулчдын авирахыг зорьдог Алтай таван богдын оргилууд, Малчин, Найрамдал, Хүйтэн, Цамбагарав, Сутай, Мөнххайрхан, Барилгачин, Баатархайрхан, Дэлгэрхаан, Мөнх сарьдаг, Их бага богд ууланд авирсан. Харин клубынхаа авиралт, аялал зохион байгуулах эрхтэй гишүүний хувиар 2013 оноос хойш энэ жилийг оролцуулаад Монгол Улсын дээвэр  . Бусад ноён оргилд хөтөч хийж гаргасан хүмүүсийн тоог гаргаж амжаагүй.

-Дэлхийн дээвэр болсон ноён оргилд авирах гараагаа хэзээнээс эхлэв?

-Манай клубт өндөр ууланд буюу тивийн оргилд хөтөлж гаргасан миний уулын багш гэж хүндэлж явдаг уулын спортын мастер Ч.Ариунзул гэж хүн бий. Энэ хүнтэй анх удаа 2014 оны есдүгээр сард Европ тивийн хоёр оргилтой Эльбрус хайрханд клубынхаа дөрвөн гишүүнтэй авирч байлаа. Энэ хайрханы хоёр оргилд нэг өдөр гарсан нь монгол уулчдын түүхэнд анхны тохиолдол болсон. Энэ хайрханаас буух үеэр Ч.Ариунзул багш надад уулчдын дунд долоон тивийн долоон оргил, 8000-аас дээш өндөртэй 14 оргилд гарах гэсэн хоёр челленж байдаг.

Нөгөө нь хуучнаар ЗХУ-д харьяалагддаг 7000 метрийн өндөртэй таван оргилд гарсан тохиолдолд цасны барс гэсэн цол өгдөг челленж байдаг. Эльбрус хайрхан бол долоон тивийн долоон оргил гэсэн челленжэд багтдаг. юм.

-Саналыг нь хүлээж авсан уу?

-Би саналыг нь хүлээж авснаас хойш дөрвөн сарын дараа 2015 оны нэгдүгээр сард Өмнөд Америкийн  6962 метрийн өндөртэй Андын нурууны тэргүүн ноён оргил Аконкагуад клубынхаа гишүүдтэй амжилттай авирсан. Дараа нь тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 15-нд Африк тивийн ноён оргил Килиманжород соло буюу Монгол Улсаас ганцаараа очиж авирснаар энэ челленжэд багтсан гурав дахь оргил болсон.

Одоо . Тодруулбал, ирэх жилийн гуравдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1 хүртэл явна гэсэн төлөвлөгөө гаргаад бие сэтгэл, багаж хэрэгслээ бэлдэж, дасгал сургуулилтаа хийгээд эхэлсэн. Учир нь өндөр уул бол өөрөө маш их эрсдэлтэй спорт. Тэр эрсдэлээ дагаад их хөрөнгө зардал орох тал бий.

Тухайлбал, гэсэн үг.

-Бэлтгэлээ хаана хийж байна вэ?

-Ууланд авирах үндсэн бэлтгэлийг хамт авирах хүнтэйгээ Богд ууланд хийж байна. Гэхдээ өвлийн авиралтыг бусад хайрханд хийнэ. Мөн хүчилтөрөгчгүй орчныг бүрдүүлэх орчин үеийн маск гарсан. Энэ маскийг зүүж бэлтгэл хийж байгаа. Энэ маск нь хүн 5000, 6000 метрийн өндөрт гарахад амьсгал нь ямар байхыг тохируулдаг тусгай зориулалтын маск юм. Харин боломж гарвал он гарахаас өмнө ирэх сарын сүүлээр 20-25-ны хооронд Алтай  таван богдын Хүйтэн оргилд очиж өвлийн авиралт хийхээр төлөвлөж байна.

Нэмж хэлэхэд өндөр ууланд авирах альпин болон хималай стайл гэж хоёр төрөл байдаг. Альпин стайл гэдэг нь багийн гишүүд олсонд ороод өөрсдөө замаа гаргаад нэгнийгээ эрсдэлээс хамгаалж явахыг хэлдэг. Хималай нь болохоор олс, замыг нь бэлдээд тавьчихсан авирч байгаа хүн өөрийгөө хамгаалаад явна гэсэн үг юм.

-Эверест рүү олон улсын багт нэгдэж авирахаар цуг бэлтгэл хийж байгаа уулчин чинь танай клубын гишүүн үү?

-Тийм ээ. Энэ удаагийн авиралт нь олон улсын багт нэгдэж авирах авиралт. Учир нь манай улсаас бие даасан баг гаргаад авиръя гэхээр дөрвөөс илүү хүн гарч ирэхгүй байна. Баг бүрдэхгүй байгаатай холбоотой. Харин цуг авиралт хийх хүн маань “Хоризон” клубын гишүүн, Эльбрус руу хоёр удаа, Аконкагуад өнгөрсөн нэгдүгээр сард авирсан А.Баттогтох гэдэг залуу бий. Эверест рүү Непал, Төвд талаасаа авирдаг зам байдаг.

Бидний хувьд Непал, Катманду талаасаа авирахаар төлөвлөөд бидэнд үйлчлэх компанитайгаа харилцаад яг аль замыг сонгох вэ гэдгээ ярилцаж байна. Гэхдээ нэгэнт олон улсын багт нэгдээд явах учраас Монголын уулчдын холбоогоор дамжуулаад заавал арилжааны компаниудад хандалгүйгээр ОХУ, Франц, Польш гэсэн орны бие даасан баг байвал нэгдээд тэдний адил хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээж, хийх ёстой ажлаа хийгээд явах талаас нь судалж байгаа.

-Яагаад энэ багийг байгуулахаар болов?

-Бидний хэдэн залуус хоёр сарын өмнө Эверест рүү Түвд талаас нь хүчилтөрөгчгүй авиръя гэсэн саналаа Непал, БНХАУ-ын уулын холбоонд тавиад татгалзсан хариу авсан. Учир нь нэгдүгээрт, танай улсад ууланд авиралтын баг байхгүй. Хоёрдугаарт, 8000-аас дээш өндөрт олон удаа гарч үзсэн туршлагатай хүн байхгүй байна гэж мэдэгдсэн. Тиймээс бид ярилцаад дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн багтай болох хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгож авсан. Мөн сайн уулчин гэгдсэн хүмүүс нэгдэн нэг баг болж байж олон улсад гарч ирэх юм байна. Түүнээс бие дааж ганцаараа авираад, хувийнхаа амжилтыг хийгээд явбал Монголын уулчдын залгамж халааг бэлдэхэд болон уулчдын түүхэнд том ахиц гарахгүй гэж үзсэн.

Тиймээс “Монгол мөрөөдөл” буюу “ММ 14” багийг байгуулаад А.Баттогтох бид хоёр энэ багийн нэр дээр Эверест рүү ирэх жил явна. Мөн бидний дараа өөр хоёр хүн 8000-тай уул руу явахаар бэлдэж байгаа. Энэ багийг гаргаж ирэх болсон өөр нэг шалтгаан нь Польш, Франц, ОХУ-ын баг улсынхаа нэрэн дор нэгдээд ууланд авирдаг. Багийн  гишүүд солигдож байдаг. Харин багийн нэр өөрчлөгддөггүй. Тэр нэр хүндээрээ ч олон улсын ууланд явахад илүү амар болдог. Тухайлбал, зөвшөөрөл нь амархан гарах гэх мэт.

-Багаа байгуулчихлаа. Цаашдын ирээдүйг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс, Уулчдын холбооны төлөөлөл болгоод нэг багийг гаргачихлаа. Мэдээж олон улсад энэ багийн нэрийг таниулахад 4-5 жилийн хөдөлмөр орж магадгүй. Дараа нь бид нар ганцхан “ММ14” багийн нэрийг өмчлөөд байна гэсэн үг биш. Манай өндөр уулыг зорьж байгаа, өндөр ууланд дурлагсад энэ багийн нэрэн дор нэгдэж байвал манай улсын болон энэ багийн нэр хүнд дэлхийн уулын холбоонд өсөх боломж бидэнд гарч ирнэ. Тиймээс эхний алхмыг хийхийн тулд А.Баттогтох бид хоёр анхы авиралтаа хийнэ гээд зарлачихлаа.

Гэхдээ бид дан ганц Эверестээр авиралтаа хязгаарлахгүй. Ганц нэг 8000-тай уул руу өдөр хоног, улирал нь дуусаагүй, биеийн хүч бололцоо байвал авирахаар төлөвлөсөн байгаа. Мөн бидний байгуулсан энэ багийг манай дээд үеийнхэн болон 8000 метрийн өндөртэй ууланд авирсан уулчид дэмжиж, өөрсдөө нэгдээд авиралтаа хийнэ гэж найдаж байна. Ингэснээр ирээдүйд өндөр ууланд авирах залуучууддаа үлдээх зорилготой болж байгаа юм. Хэт өндөр ууланд явах гэж байгаа хүмүүстэй туршлагаа хуваалцах, бэлтгэлээ хэрхэн хийхийг зааварлах, хамт бэлтгэл хийдэг байхыг хүсч энэ багийг байгуулсан.

-Өндөр уулын оргилд гараад суухад юу бодогдож, мэдрэгддэг вэ?

-Хүн бүрийн мэдрэмж, бодол өөр байх л даа. Миний хувьд өндөр уулын оргил дээр 10-15 минут болдог. Тэр богинохон хором мөчийг мэдрэхийн тулд их тэвчээр, эрсдэл, их хүч, цаг хугацааг зориулдаг. Хүн гэдэг яасан өчүүхэн юм бэ гэдгийг их мэдэрдэг. Мөн тэнгэрт байгаа бурхан болсон аав ээждээ ойртож байна даа гэсэн мэдрэмж төрдөг. Байгаль дэлхийгээ тэр үед хараад суух шиг сайхан юм байдаггүй. Уулчин хүн өөртэйгөө тэмцэлдэн, бясалгаж, өөртөө цаг гарган явж уулын оргилд гараад өнгөрүүлдэг цөөн минут гайхалтай, үгээр хэлэхийн аргагүй. Төрсөн нутаг ус Өвөрхангай хамгийн түрүүнд санагддаг.

-Авиралтаа хэзээ хийхээр төлөвлөж байна?

-Өндрийн дасал гэж байдаг. Эверест рүү гуравдугаар сарын 25-нд явна гэдэг чинь орчиндоо очиж сарын хугацаанд цаг агаар, уулын өндөрт өөрийгөө, бие махбодио дасгана. Тэгээд авиралтын улирал эхлэхээр тавдугаар сарын дундуур сүүлийн авиралтаа хийхээр төлөвлөөд байгаа. Ер нь авиралтуудыг цаг агаар сайхан үед хийдэг. Өндөрт гарах учраас авч явах ачаагаа зохицуулна. Арилжааны компаниар дамжуулж явах учраас бүх ачаагаа тэд авч явна. Түүнээс биш өөрсдөө авч явна гэвэл ачаа хүнд шүү.

-Өөр тулгамдаж байгаа асуудал байгаа юу?

-Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэх гээд хөөцөлдөж байна. Унааны болон ууланд авирахад хэрэгтэй ачаа тээшийг авч явах арилжааны компанид төлөх зэргээс эхлээд зардал ихтэй. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Аймгаасаа өндөр ууланд авирах гэж байгаа анхны уулчин гэж хэлж болно. Манай аймгаас өмнө нь дэлхийн ноён оргилд гарсан хүн байдаггүй учраас нутгийнхаа засаг захиргааг намайг дэмжинэ гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор аймгийнхаа удирдлагуудтай ярилцаагүй л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.17  МЯГМАР  №249  (6216)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.