СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-17

Ц.Цогзолмаа: Дарга нар маань албан тушаал, эрх мэдлийн төлөө биднийг хуваачихаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн 

…УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “…Яг үнэнийг хэлэхэд хоёр талд хуваагдаад нэлээд цаг хугацааг өнгөрөөлөө. Сүүлдээ бие биетэйгээ мэндэж чадахгүй, ойлголцож чадахгүй битгий болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Олон удаа сонгогдсон ах нар маань даацтай байгаач ээ гэж үнэхээр хэлмээр байна. Шинээр сонгогдоод ирсэн гишүүдийг зарим нэг асуудал дээр урдаа барьчихаад алдаа гаргасн, гаргаагүй нь хараад сууж байх боломжгүй. Тийм улс төрийн ёс зүй байж болохгүй гэж бодоод байна.

Тийм учраас ойлголцохгүйгээр өнөөдөр энэ асуудлуудыг салгаж яриад ямар ч үр дүнд хүрэхгүй ээ. Тэгээд бид нар бурууг бусдаас хайх хэрэггүй шүү дээ. Улс төр гэдэг бол тоглоом. Өрсөлдөгчдийн тавьж байгаа юман дээр л бид нар дотроо оруулж ирээд өөрсдөө зодолдоод, сүүлдээ ийм хүнд байдалд орчихсон явж байна шүү дээ. Бид нар цаашид 2019 оноос ЖДҮ-гээ журамлаад явах хэрэгтэй.

Ийм ийм алхмуудыг хийгээд өнөөдөр олон нийтийн дунд байгаа эргэлзээнүүдийг тайлаад явахгүй бол болохгүй байна. Нөгөөтэйгүүр хүний мөс жудаг гэдэг юм бид нарт байна уу, үгүй юу. Яахаараа нэг намынхан, өчнөөн олон жил улс төрийн тогоонд хамт явчихаад бие биедээ дайсан болу, бие биеэ үзэн ядах ёстой юм бэ. Зүгээр нэг үзэл бодол, албан тушаал, эрх мэдлийн төлөө дарга нар маань бид нарыг хуваачихаад сууж байгаагаа болих хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлэл бий…

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.17  МЯГМАР  №249  (6216)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.