СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-12-16

Эмнэлгүүдэд хүүхдийн 1000 гаруй ор нэмэлтээр дэлгэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргажээ.

2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийгээд байгаа аж.

Тухайлбал: 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт,
Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт,
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,
Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөн гүүр” эмнэлэгт,
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулжээ.
Түүнчлэн 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.