Австралийн шинэхэн хос хайр дурлалынхаа бэлгэдэл болсон алмазан шигтгээтэй сүйн бөгжийг анхаарал болгоомжгүйгээсээ болж хогтой хамт гаргаж хаяснаа ойлгожээ. Нэрээ нууцалсан Мэлбурн хотын оршин суугч хос гэртээ их цэвэрлэгээ хийж, хэрэггүй хог хаягдлаа гаргаж хаясан нь уул овоо шиг их болсон байна.
Машин дүүрэн хог хаягдлыг Стоннингтоны хогийн цэг дээр аваачсан бөгөөд үнэт эдлэлийн жижиг хайрцган дахь алмазан шигтгээтэй бөгжөө хаясан гэдгээ санасан даруйд хогийн цэг рүү залгажээ. Гэвч хогийн цэг хаалгаа барьж байгаа тул маргааш өглөө эрт очих хэрэгтэй болсон байна.
Тэд сүйн бөгжөө хаясандаа шөнө ч унтаж чадалгүй хонож, үүрээр 04 цаг гэхэд хогийн цэгт иржээ. Хотын иргэд, хог цуглуулагчид 30 тн хог авчирсан байсан ч хос шантралгүй ухаж хайсаар эвдэрсэн тавилгаа олж, үүн дундаас ягаан хогийн уут олж дотроос нь хайрцагтай сүйн бөгжөө гаргаж авчээ. Хос уул овоо шиг хогон дундаас алмаз эрдэнийн бөгжөө олсондоо маш их баярлаж, зул сарын ид шид ирлээ хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.cnn.com