СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Банкны сейфнээс 88,000 ам.доллар хулгайлсан этгээдийг цахим сүлжээгээр барьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Умард Каролина мужийн Чарлотте хотын банкны ажилтан банкны сейфнээс 88,000 ам.доллар хулгайлсан хэрэг гарчээ. Гэвч хулгайч нотлох баримтууд, боодол мөнгө, тооцооны хуудсуудаа цахим хуудсандаа нийтэлснээр баригдсан байна.

Мужийн прокурорын газраас нарийн дэс дараалал, зохион байгуулалттайгаар их хэмжээний мөнгө хулгайлсан 29 настай Арландо Хэндерсон  баян тансаг амьдрал, хэрэглээнийхээ талаар цахим хэрэглэгчидтэй хуваалцахдаа огт санаа зовсон байдал гаргаагүй гэжээ. Түүний цахим орчин дахь тансаглалыг хараад Сан Диегогийн Холбооны мөрдөх товчооноос хэргийг илрүүлсэн байна.

Хэндерсон энэ оны долоо, наймдугаар саруудад хэд хэдэн боодол мөнгө атгасан зургаа цахим ертөнцөд нийтэлсэн нь хэргийн сэжүүрийг олж авах чухал баримт болсон байна. Хамгийн их анхаарал татсан нь 20,000 ам.долларын Mercedes-Benz загварын автомашиныг худалдаж авсан зургаа Инстаграмд нийтэлсэн нь юм.

Банкны ажилтан есдүгээр сард Холливудад цагаан өнгийн тансаг Benz автомашинтайгаа зугаалж байгаагаа цахим хуудсанд постолсноос хойш гурван сарын дараа буюу энэ сарын 4-ний өдөр цагдаа нарт баригдсан байна. Түүнийг гэмт буруутайг нотолвол дээд тал нь 30 жилийн хорих ял, сая хүртэл ам.долларын торгуульд унах юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.