Филиппин улсын Минданао арлын орчимд ням гарагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн үеэр гурван хүн амиа алджээ. Амиа алдсан гурван хүний дунд зургаан настай охин байсан тухай эх сурвалж мэдээлжээ.
Мужийн захирагч Дуглас Кагасын мэдээлснээр охины гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байшин газар хөдлөлтөд нурж, дотор нь байсан бяцхан охин амиа алдсан байна. Улсын хоёр дахь том арал Минданао нь аялал жуулчлалын төв болсон учраас цахим орчинд газар хөдлөлтийн үеэр зочид буудлуудын усан сан хальж, үйлчлүүлэгчид дэлгүүрээс гарч зугтаж буй бичлэгүүд таржээ.
Linog here in Gensan. Scarrryyy! 😭 Linog in Mindanao. #Earthquake #EarthquakePh Keep safe everyone. pic.twitter.com/WlgsAGVrPx
— KARLA Besoña (@kalangtots) December 15, 2019
WATCH: Mallgoers and employees conduct evacuation procedures in SM CDO Downtown Premier as a powerful earthquake struck Cagayan de Oro City on Sunday afternoon, December 15.#MovePH @MovePH#QuakePH pic.twitter.com/iJh2cqvyje
— Dominic Joaquin Dublado #MovePH #TheSquirePub (@DJDublado) December 15, 2019
Мөн сургуулиудын барилга сүйдэж гэмтсэн бөгөөд азаар тэр үед дотор нь сурагчид байгаагүй гэжээ. Газар хөдлөлтийн дараа зам гүүр эвдэрснээс даваа гарагт зарим сургуулиуд хичээллээгүй байна. Ерөнхийлөгч Родриго Дутерте газар хөдлөх үед арлын хамгийн том хот Давао дахь гэртээ байсныг мэдээлжээ. Ерөнхийлөгчийн байшингийн хана чичирхийлсэн ч өөрөө гэмтэж бэртэлгүй өнгөрсөн байна.
АНУ-ын газарзүй судлалын газраас ойролцоох мужуудад 5 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн боловч азаар цунамийн анхааруулга сэрэмжлүүлэг ирээгүй байна.
Энэ оны 10 дугаар сард Минданаод 6,5 болон 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж 14 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтэж шархаджээ.
Эх сурвалж: www.cnn.com