СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-12-16

500 жилийн настай есөн эрдэнийн судар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Эрүүгийн цагдан алба болон ХУД-ийн I, II хэлтсийн мөрдөн байцаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг хоёр сэжигтэн этгээдийг холбогдох эд мөрийн баримтын хамт илрүүлэн, дайчлан баривчилжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ “Сэжигтэн этгээдүүд өмнө нь хулгайн гэмт хэргээр олон удаа ял, шийтгэл эдэлж байсан 1987 онд төрсөн Б, 1991 онд төрсөн Ш нар болох нь тогтоогдсон. Дайчлан баривчилгааны үеэр эд мөрийн баримтаар алтан шармал бурхан есөн ширхэг, хэт хутга, мөнгөн ташуур, алт мөнгөн эдлэл, сефи хөөрөг, шүр, алт мөнгөн зоос, мөнгөн хүрд зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хохирогчдыг тогтоох ажил дууссан, хулгайд алдсан эд зүйлсийг нь таниулах ажил явагдаж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Сэжигтэн этгээдүүд Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн хауснууд руу нэвтэрч дээрх эд зүйлсийг хулгайлсан байна.

Мөн цагдаагийн албан хаагчид 2019 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух Б-гийн гэрээс алдагдсан 500 жилийн өмнө есөн эрдэнээр урлаж хийсэн, хосгүй үнэт ангилалд багтах Банзрагч судрыг хулгайлж, эртний эд зүйлс зардаг хүмүүст зарсан хэргийг илрүүлжээ.

Уг хэргийг үйлдсэн Дундговь аймгийн иргэн И болон хулгайн эд зүйлсийг 15 сая төгрөгөөр худалдан авч цааш нь дамлан зарахыг завдсан М, М нарыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдсон М, М нар нь төв гандангийн ойролцоо шашны холбогдолтой эртний эд зүйлсийг зардаг хүмүүс болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.