УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн хуулийн талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн талаар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Л.Энх-Амгалан нарын гишүүдийн өргөн барьсан төсөлд сонгуулийг 50:26 буюу 50 жижиг тойрог 26 нь нэг том тойргоос сонгогдох санал оруулж ирсэн. Гэвч энэ тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдөж байсан учраас өөр санал оруулж ирсэн.
Өөрөөр хэлбэл, намын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэг тойрог олон мандаттай байх хувилбарыг дэмжсэн. Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ гэв.