СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Амарбаясгалан: Олон нийтийн шүүмжлэл дагуулсан учир 50:26 тогтолцоог болиулсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сонгуулийн тогтолцооны талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн байр суурийг сонслоо.

 

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд оруулсан 50:26 гэдэг сонгуулийн тогтолцоо улс төрийн намууд болоод, иргэд, олон нийтийн шүүмжлэл их дагуулсан. Үндсэн хуулийн зөрчил үүснэ, намын нэрний ард нуугдаж орж ирэх магадлалтай гэх шүүмж гарсан.

Тиймээс намын УЗ энэ асуудлыг авч үзлээ. Өнөөдрийн жижиг 76 тойрог улс орны эдийн засаг, хөгжилд сөрөг нөлөөтэй, төсөв тарамддаг гэдэг шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар ярилцсаны эцэст 2008 оны сонгууль явуулсан тогтолцоо буюу нэг тойрог олон мандаттай байх нь илүү зохимжтой гэж үзсэн. Ер нь цаашид тойргийг илүү томруулж, тэндээс лидер болсон улс төрчдийг сонгодог байх, тэд нь улс орноо хөгжүүлдэг байх нь хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол улсад бүсчилсэн хөгжлийн бодлого хамгийн зохимжтой. Үүний тулд сонгуулиа ч бүсчилсэн тойргоор явуулдаг байх нь зөв. Одоохондоо бүсчилсэн тойргоор явуулах боломж алга. Гэхдээ цаашид бүсчилсэн хэлбэр рүү ороод явах нь зөв гэсэн байр суурьтай байна.
Тиймээс намын Удирдах зөвлөлөөс бүлэгт чиглэл өгч байгаа юм. Жижиг тойрог байх үед мөнгөний асуудал яригддаг, мөн царцааны нүүдэл гэх зүйл яригддаг. Томсгосноор энэ байдлууд алга болно. Улс төрийн удирдах дээд байгууллагын шийдвэрийг УИХ-д сууж байгаа эрхмүүд дагаж мөрдөх үүрэгтэй. Ер нь 90 гаруй хувийн ирцээр шийдвэр гарсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.