СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Бейрут хотод ширүүн мөргөлдөөн болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Ливан улсын нийслэл Бейрут хотод өнгөрсөн 10 дугаар сараас хойш Засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсагчид болон аюулгүйн хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч  олон арван хүн гэмтэж шархаджээ. Эх сурвалжууд уг мөргөлдөөнийг Засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш хамгийн хүндхэн шөнө болж өнгөрлөө хэмээн дурдсан байна.

Жагсачид хариуд нь тэдэн руу галтай бөмбөг, чулуу шиджээ. Цэргүүд хотын гол газрууд, Засгийн газрын ордны гадаа байрласан жагсагчдыг холдуулахыг оролдсон байна.

Мөргөлдөөн багагүй олон цаг үргэлжилсэн бөгөөд 46 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Жагсагчид Ливан улсын Ерөнхий сайд Саад аль Харириг өнөөдөр болох Парламентын хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдаар дахин нэрлэгдэхийг эсэргүүцсэн байна.

 

 

Харири өнгөрсөн 10 дугаар сард огцрохоо мэдэгдсэн ч дараагийн Засгийн газрын тэргүүнээр дахин нэрлэгдэх нөхцөл байдал үүсчээ. Гэсэн ч тэр Засгийн газрыг шинээр бүрдүүлэхэд багагүй саадтай тулгарна гэж үзэж байгаа юм.

Бямба гарагт болсон жагсаал ням гараг гэхэд намжсан ч Бейрут хотын гудамжинд зэвсэг барьсан аюулгүйн хүчнийхэн үлджээ. Иргэд Харириг удирдан зохион байгуулах чадваргүйн дээр асар их хэмжээний авлига хээл хахуульд холбогдож улс орны эдийн засгийг сүйрүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.

 

 

Улс орон даяар бизнес эрхлэгчид үүд хаалгаа барьж, эдийн засгийн хямралаас үүдэн бараа материалын үнэ хөөрөгдөж, цалин тэтгэмж багасчээ.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.