Бельгийн карнавал буюу багт наадмыг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өв сангаас хассан тухай мэдээлжээ. Албаны хүмүүс Бельгийн багт наадам рацист буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг сэргээн харуулсан, еврейчүүдийн эсрэг үзэл гаргасан тул өв соёлын санд бүртгэгдэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзсэн байна.
Бельги улсын Алст нэртэй хотод гурав хоногийн турш зохион байгуулагддаг багт наадмыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Юнеско дэлхийн биет бус өв соёлын санд бүртгэж авсан ч Еврей хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага хурцаар шүүмжлэн буруутгасаар иржээ.
Энэ жилийн Алст багт наадмыг еврейчүүдийн эсрэг үзлийг харуулсан гэх Юнескогийн шүүмжлэлийн дараа тус хотын дарга Кристоф Д’Хас дэлхийн өвийн жагсаалтаас гарч магадгүй талаар энэ сард мэдэгдэж байжээ. Хотын иргэдийн баярыг зүй зохисгүйгээр доромжлон гутаасан тул бид Юнескод бүртгэлтэй байх шаардлагагүй гэсэн утгатай зүйл ярьсан байна. Энэ нь инээдмийн баяр тул үүнд оролцсон хүн бүр баяр баясгалантай, шог хошин байдлыг мэдрэх ёстой юм байна.
Харин Еврей байгууллагууд уг багт наадамд оролцуулдаг баг, гоёл нь нацист Германд байсан еврейчүүдийн дүр байдлыг илтгэсэн хэмээн шүүмжилжээ. Мөн шүүмжлэгчид Бельги улсад зохион байгууллагддаг бусад олон нийтийн арга хэмжээ, баяр наадмууд өнгөт арьстнуудыг элэглэж доромжилсон, хэтрүүлэгтэй хэмээн буруутгадаг байна.
Эх сурвалж: www.cnn.com