НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Д.Баттулга авто зам ашигласны төлбөрийн талаар Нийслэлийн АН-ын байр суурийг ийн илэрхийлэв.
Нийслэлийн замын төсвийг 50 гаруй тэрбумаар нэмэгдүүлэх саналыг өнөөдрийн хурлаар засаг даргын өргөн барьсан төслөөр шийдвэрийг цуцалж, иргэдийн хурал зарласан. 2020 оны төсвийг хэлэлцэхэд АН оролцоогүй гол шалтгаан нь авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай байсан. Ингэж болохгүй.
Валютын ханш өсөж байна, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмж улам дордуулах гэж байгаа шийдвэрээ эргэх харах ёстой гэж үзсэн учир цөөнхийн хувьд бид хурлыг хаяж гарсан.
Замаа сайжруулах өөр эх үүсвэр бий шүү дээ. Хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдчихсэн. Энийг хотдоо үлдээсэн бол 50 тэр бум төгрөх нэмэх тухай ярих биш 300 төрбумаар хотод бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой. Хотын энэ хөрөнгийг улсад өгчихөөд хотын иргэдээс татвар авна гэдэг бүр шударга биш биз дээ.