СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын домогт жүжигчин Анна Карина 79 насандаа таалал төгслөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

  

Дэлхийн кино урлагийн түүхэнд давтагдашгүй, тэмдэглүүштэй хувьсал өөрчлөлт, шинэчлэлийг хийж байсан New Wave хөдөлгөөний тэргүүн эгнээнд бичигдэж ирсэн домогт жүжигчин хатагтай Анна Карина 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Данид төрсөн Францын жүжигчин хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд Парисын эмнэлэгт амьсгал хураасан байна. Түүний таалал төгссөн мэдээ олон нийтэд хүрсний дараа Францын төдийгүй дэлхийн улс төрчид, уран бүтээлчид, урлаг соёлын салбарынхан эмгэнэл илэрхийллээ.

Франц улсын Соёлын сайд Франк Риестер “Францын кино урлаг өнчирч хоцорлоо. Бид домогт уран бүтээлчдийнхээ нэгийг алдлаа” хэмээн Твиттер хуудсандаа жиргэжээ. Карина бол 1950, 1960-аад оны үед хуучин нөхөр, найруулагч Жан Люк Годарын хамт олонд танигдаж, мандан бадарч явсан жүжигчин юм.

Тэр өсвөр насны охин байхдаа төрсөн нутаг Дани улсыг орхиж Парис руу нүүж ирснээр амжилтын гараагаа тавьсан гэдэг. Годар Каринаг өөрийн хамгийн анхны, хамгийн их алдар хүндийг авчирсан Breathless кинондоо тоглуулахыг хүссэн боловч Каринагийн дүр нүцгэлэх ёстой байсан учир татгалзсан байна. Үүнээс хойш цөөн хэдэн сарын дараа найруулагч Каринад шинэ дүр өгч тэдний харилцаа дотносоод зогсохгүй кино урлагийн түүхэнд Карина од болон гялалзжээ.

 

 

. Хэдийгээр тэдний гэрлэлт ердөө дөрвөн жил үргэлжилсэн боловч энэ хугацаа бол Карина, Годар нарын хувьд хамгийн үр бүтээлтэй, өндөрлөгт хүрсэн жил байв.

 

 

2016 онд Карина Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “бидний хайрын түүх үнэхээр агуу байсан хэдий ч залуу охины хувьд хэтэрхий хүнд ачаалалтай зам байсан” гэж ярьжээ. Годар тамхи худалдаж авахаар дэлгүүр гараад гурван долоо хоногийн дараа гэртээ ирдэг байсан хэмээн Карина өгүүлсэн байдаг.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.