Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх авто зам ашигласны төлбөрийг нэмээгүй учир авто замаа шинэчилж чадахгүй болсон тухай ийн ярилаа.
Түүний ярьж байгаагаар "Улс төржилтөөс болж авто зам ашигласны төлбөрийг нэмж чадсангүй. Нийслэл хот 1100км засмал замтай. Үүний арчилгаанд жилд 40 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн хугацаанд 27-хон км дугуйн зам тавьсан. Хэрэв зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж чадсан бол авто замын шинэчлэл бүрэн хийгдэх байсан" гэв.