СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Владимир Путины 20 жилийн түүхийг харуулсан гэрэл зургууд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Владимир Путин 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч болж байсан түүхтэй. Өдгөө түүний төрийн эрх барьсан 20 жилийн ой тохиож байна. Путин Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдох үед АНУ-ын Цагаан Ордонд Ерөнхийлөгч Билл Клинтон сууж байжээ. Энэ цагаас хойш АНУ-д дахин гурван Ерөнхийлөгч солигдож, Их Британи улсад таван Ерөнхий сайд төр барьсан юм. 

 

 

Өнөөдөр дэлхий дахин Путин олон улсын тавцанд стратегийн зөрчил, дотоодын хямрал, спортын арга хэмжээг дэмжигч, суртал ухуулгын шинжтэй өвөрмөц зургуудаараа алдартай болсон хэмээн ВВС агентлаг онцолжээ. Путиныг анх Ерөнхийлөгч болоход өмнөд нутгийн Чеченьд зэвсэгт мөргөлдөөн тасраагүй ба Грозный хотыг НҮБ хамгийн их сүйтгэгдсэн хот хэмээн нэрлэж байсан юм.

 

 

Гэвч тэр тэмцлээ зогсоогоогүй. 2008 онд гурав дахиа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийг нь Үндсэн хуулинд заагаагүй тул Дмитрий Медведев Ерөнхийлөгч болж Путин Ерөнхий сайдын албан тушаалаас улс орноо удирдаж байв. Путин Сочигийн өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан ч допингийн асуудал өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.