УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлүүд өнөөдөр хуралдана.
МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
АН-ын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
ШИНЭ намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд тус тус болно. Намуудын бүлэг, зөвлөлүүд өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцэж нэгдсэн санал, дүгнэлтэд хүрнэ гэсэн хүлээлт байна.
Учир нь ШИНЭ намын зүгээс Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал гаргахдаа "сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолох, улмаар сонгуулийн саналын хуудас дээр намуудын жагсаалтыг бичихдээ сугалаагаар, хөндлөн байршуулж бичих" санал гаргажээ.
Харин МАН-ын удирдах зөвлөл хуралдахдаа Сонгуулийн хуулинд тусгагдсан 50:26 тогтолцоог эргэн харахаар болсон юм.