СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дипломатч Б.Баттүшиг нарын шүүх хурлыг Монголын Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

ХНБГУ-д 70 кг геройний төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан Монгол Улсын дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурал үргэлжилж байна.

Германы www.saechsische.de/ сайтад мэдээлснээр прокурорын зүгээс шүүгдэгч нарт 9-11 жилийн хорих ял оноох ёстой гэсэн саналыг гаргасныг гурван өмгөөлөгч нь эрс эсэргүүцсэн гэсэн байв. Мөн Монгол Улсын консулын ажилтнууд уг шүүх хурлын процессыг анхааралтай ажиглаж байгааг онцолжээ.  

Турк Улсын ногоон өнгийн дипломат дугаартай Мерседес Е 350 автомашиныг ХБНГУ-ын цагдаа, гаалийн ажилтнууд 2019 оны тавдугаар сарын 03-ны өглөөний 05.50 цагт 17 дугаар хурдны зам дээр зогсоон шалгах үед 70 кг геройн илэрсэн бөгөөд тус хар тамхийг Истанбулаас Бельги рүү хүргэх санаачлагыг дипломатч Б.Баттүшиг гаргасан болохыг ХБНГУ-ын Батлан ​​хамгаалахын өмгөөлөгч Клаус Бернсманн хэлсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Тавдугаар сарын 03-ны өдөр болсон баривчилгааг хийж буй ажилтнууд дипломат дугаартай автомашиныг зориудаар урьдчилсан бэлтгэлтэйгээр шалгасан байсан. Яагаад тэгж шалгах болсон, дээрээс хэний өгсөн тушаалаар дээрх ажиллагааг хийснээ тайлбарлахыг” шаарджээ.

Харин шүүх хуралдаанд оролцсон ХБНГУ-ын ГХЯ-ны дипломат ажилтан уг асуултад өгсөн хариу тайлбартаа “Элчин сайдууд, дипломатууд, консулын ажилтнууд манай улсын хилээр нэвтрэх, дамжин өнгөрөх үед нь шалгуулахыг хүссэн тохиолдол гардаг. Гэхдээ Холбооны гадаад хэргийн алба нь бие даасан учраас тэр бүх хүсэлтээс татгалзах эрхтэй” гэсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.