СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ДБЭТ-ын залуу гоцлооч балетчдыг танилцуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголын балетын урлагт тод гялалзаж яваа Монгол Улсын ДБЭТ-ын залуу гоцлооч балетчдыг танилцуулж байна. Залуу уран бүтээлчдийн хувьд энэ сарын 20, 21, 27, 28-нд "Цөмөөхэй" бүжгэн жүжигт тоглох юм. Ингээд залуу уран бүтээлчид хэрхэн балетын урлагт дурласан, юу гэж боддог талаарх сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна. 

ДБЭТ-ын балетчин Б.Мөнхнаран: Жил ирэх тусам мэргэжилдээ дурлаж байна

ОХУ-д суралцаж байхдаа балет гэдгийг мэдсэн. Хэзээ ч нэг удаа балетыг  үзээд ойлгодоггүй. Үзэх тусам шинэ мэдрэмж, мэдлэг, нарийн ширийнийг мэддэг. Жизелийг эхэндээ ойлгодоггүй байсан. .

ДБЭТ-ын балетчин Ө.Мөнхжин: Спортын гимнастик балетчин болох зам заасан

Балетаар хичээллээд 10 жил болж байна. ОХУ-д 8 жил суралцсан. ДБЭТ-т сүүлийн хоёр жил ажиллаж байна. . Балет гэж юу болохыг мэдээгүй очоод шалгалтад ороод тэнцсэн. “Цөмөөхэй”-д хоёр дахь жилдээ оролцох бөгөөд энэ жил гол дүр бүтээнэ. .

ДБЭТ-ын балетчин О.Даваадорж: Хувь хүний мэдрэмжээ дүрдээ илэрхийлж өгдөг

Хүн болгон хөл гартай учраас балетаар хичээллэх боломжтой. . Миний хувьд Английн рояль балетын гоцлол бүжигчин Стивен Макрейнээс үлгэр дуурайлал авдаг. Тэрбээр зөвхөн балет бүжиглэх бус бүх төрлийн бүжгийг бүжиглэж, илүү яаж сонирхолтойгоор үзэгчдэд бүжгээ хүргэхийг зорьдог.

ДБЭТ-ын балетчин  М.Нандинцэцэг: Сонгодог урлагаар дамжуулан өөртөө мэдрэмж авах хэрэгтэй

Балетын хувьд нас заасан урлаг биш. Хүн болгон сонгодог урлагийг үзэж сонирхсоноор өөртөө хөрөнгө оруулна. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.